| Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль |
|
|
|
|
2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр . Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулах, түүнийг тусгай санд төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Хууль тогтоомж 2.1. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 3 дугаар зүйл. Албан татвар ногдуулах бүтээгдэхүүн 3.1. Дор дурдсан бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн нэмэгдэл орлогын албан татвар ногдуулна: 3.1.1. алт; 3.1.2. зэсийн хүдэр болон баяжмал. 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо 4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. “зэсийн үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнээс энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан үнэ, зардлыг хассаны дараа үлдсэн орлогыг; 4.1.2. “зэсийн суурь үнэ” гэж хүдэр олборлох болон баяжмал үйлдвэрлэхэд гарсан зардал дээр ашгийг 100 хувиар тооцож нэмсэн дүнг; 4.1.3. “зэс хайлуулах зардал” гэж түүнийг хайлуулах, цэвэршүүлэх болон энэхүү үйл ажиллагаатай шууд холбогдож гарах зардлыг; 4.1.4. “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам долларыг хассаны дараа үлдсэн орлогыг. /Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 5 дугаар зүйл. Албан татвар төлөгч 5.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт олборлосон, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан бүтээгдэхүүнийг борлуулсан хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна. 6 дугаар зүйл. Татвар ногдуулах орлогыг тодорхойлох 6.1. Энэ хуулийн 3.1.2-т заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнээс энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан зардал, үнийг хасч тооцно. 6.2. Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 500 ам долларыг хасч тооцно. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 6.3. Энэ хуулийн 3.1.2-т заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нэг тонн зэсийн суурь үнийг 2600 ам. доллароор тооцно. 7 дугаар зүйл. Татварын хувь хэмжээ 7.1. Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68.0 хувиар тооцож албан татвар ногдуулна. ... Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү. ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ |