МБЗ-н захиргаа PDF Print E-mail


Жим Двайер, Гүйцэтгэх захирал
Жим 2007 оны 9 дүгээр сард МБЗ байгуулагдахад гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрээр урьд нь Нью Йорк хотод амьдарч байсан ба 1970 оноос хойш Уол Стрийт-д байршилтай байгууллагуудад Нэгдэл & Худалдан авалтаар мэргэшсэн хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайлбал Швейцарын Нэгдсэн Банкны дэлхий дахины  Нэгдэл & Худалдан авалт хариуцсан ахлах ажилтны үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан.

Жим 2001 оны 5 сард Улаанбаатар хотод ирж суурьшсан бөгөөд Монголын хамгийн том хоёр арилжааны банк болох Худалдаа Хөгжлийн Банк, Хаан Банкны хувьчлалыг амжилттай зохион явуулсан. 2003 оноос МБЗ байгуулагдах хүртэл ХАМБЗ-н гүйцэтгэх захирлын ажлыг сайн дураар хашиж байв. Жим Нотр Дамын Их Сургуулийн бакалавр, Колумбын Бизнесийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй.


Ичинхорлоогийн Сэр-Од, Дэд захирал
И. Сэр-Од МБЗ-н төрийн байгууллагууд, яамд, агентлаг, УИХ-н гишүүдтэй харилцах харилцааг хангаж ажилладаг. Тэрээр Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламент хоорондын харилцааны газарт зохион байгуулагч, Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гадаад харилцаа, төслийн Хөгжлийн газрын ажилтан, ахлах ажилтан, Дарга, СББ-МСS компанид Экспортын Менежерээр ажиллаж байсан.

И. Сэр-Од Монгол Улсын Их Сургуулийн хуулийн бакалавр зэрэгтэй ба өөр хэд хэдэн мэргэжлийн сургалтуудыг дүүргэсэн бөгөөд тухайлбал 2006 онд Техас мужийн Далласын Америк, Олон улсын хуулийн Академийг дүүргэсэн.


Б. Төгөлдөр, Оффис менежер
Б. Төгөлдөр 2007 оны 11 дүгээр сард оффис менежерээр ажилд орсон. МБЗ-н өдөр тутмын захиргааны ажлыг хариуцдаг.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн гадаад хэлний бакалавр, Монгол Улсын Их Сургуулийн олон улсын харилцааны магистр зэрэгтэй. Тэрээр өмнө Монгол-Францын Төвд 2 жил нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.


Э. Саруул, Захиргааны ажилтан
Э. Саруул 2010 оны 06 дугаар сард захиргааны ажилтнаар ажилд орсон. МБЗ-н өдөр тутмын захиргааны ажилд оролцож, МБЗ-н вэбсайтыг байнгын сайжруулах болон хурал, конференцийг хариуцан ажиллаж байна.

Э. Саруул Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг гадаад хэлний бакалавр зэрэгтэй болон Франц улсын Түлүз хотын "Мирай" их сургуулийг олон улсын худалдаагаар тус тус суралцаж төгссөн. Одоо ХУИС-ийн Эрдмийн сургуульд хэл шинжлэлийн магистрант давхар хийж байгаа. Тэрээр өмнө нь НЗДТГ-ын ГХХАХ-т 1 жил мэргэжилтнээр ажиллаж байсан.


Б.Ундрал, Мэдээллийн Сангийн Менежер
Б. Ундрал 2011 оны 6 дугаар сард мэдээллийн сангийн менежерээр ажилд орсон. БМЗ-н Монголын Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн нэгдсэн сүлжээг хариуцан ажиллаж байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй. Өмнө нь “СодонСолушн” ХХК-д төслийн менежерээр ажиллаж байсан.



Л.Отгонцэцэг, Мэдээллийн Албаны Менежер
Л. Отгонцэцэг 2011 онд МБЗ-ийн Олон нийт, маркетингийн албаны менежерээр ажилд орсон. МБЗ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албыг хариуцан ажилладаг.

МУИС-ийг философи, Отгонтэнгэр их сургуулийг төрийн удирдлагын менежментээр тус тус суралцаж төгссөн. Тэрээр өмнө нь МСоХ-д оффис менежерээр, ММСС-ийн “Цэвэр Агаар” төслийн олон нийттэй харилцах албанд мэргэжилтэнээр ажиллаж байсан.

 
Таны байршил  : Нүүр МБЗ ийн захиргаа