Монголын Бизнесийн Зөвлөл

EMail Print

Үйл явдлын хуанли

Үйл явдал 

Гарчиг:
Олон Улсын Фрэнчайзингийн Үзэсгэлэн-2010
Хэзээ:
09.04.2010 - 11.04.2010
Хаана:
Валтер Е. Вашингтон Конвеншн Төв - Вашингтон
Төрөл:
Форум

Тайлбар

Олон Улсын Фрэнчайзингийн Үзэсгэлэн-2010
2010 оны 4 дүгээр сарын 09-11
Вашингтон хот, АНУ

Монголын Бизнесийн Зөвлөл www.bcmongolia.org , болон АНУ-ын ЭСЯ-ны Худалдааны Хэлтэс  www.mongolia.usembassy.gov хамтран АНУ-ын Вашингтон хотод 2010 оны 4 дүгээр сарын 09-11-нд зохион байгуулагдах “Олон Улсын Фрэнчайзингийн Үзэсгэлэн”-д Монголын бизнесийн төлөөлөгчдийг оролцуулахаар бүртгэж эхэллээ. (Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын Худалдааны Департаментын ивээл дор хэрэгжиж байгаа бөгөөд Засгийн газрын US Commercial Service байгууллагатай мөн хамтран ажиллаж байгаа болно)

Дээрх арга хэмжээнд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад улс орнуудад байршуулах сонирхолтой 100 гаруй гоо сайхан, хүнс, арьс шир, хүүхдийн үйлчилгээний, гэр ахуйн бараа, боловсрол, эрүүл ахуйн, татвар нябо бүртгэлийн гэх мэтчилэн маш олон төрөл салбарын бизнес эрхлэгчид оролцох юм. Арга хэмжээний үеэр зохион байгуулагдах сургалт семинар нь фрэнчайзингийн бүх  шатны оролцогчдод зориулагдана.

Та бүхэн манай албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж “Олон Улсын Фрэнчайзингийн Үзэсгэлэн-2010” (www.ifeinfo.com) оролцсоноор дараах үр ашгийг хүртэх бололцоотой.

    * Үзэсгэлэн арга хэмжээнд нэвтрэх төлбөр хураамжгүй
    * Сургалт семинарт 50 хувийн хямдралтай
    * АНУ-ын үзэсгэлэнд оролцогч компаниудтай уулзалтын цаг товлож зохион байгуулах  туслалцаа дэмжлэг
    * Үзэсгэлэнгийн танхим дахь Олон улсын бизнесийн төвд нэвтэрч өөрийн сонирхсон/танилцсан үзэсгэлэнд оролцогчтой уулзалт зохион байгуулах
    * Үзэсгэлэнд оролцогч нартай хамтарсан оройн зоогийн урилга
    * Зочид буудал, нислэгийн хуваарь түүний зохион байгуулалт
    * Вашингтон хот дахь дэлхийн шилдэг үзэсгэлэн болон бусад сонирхолтой хөтөлбөр


Сонирхсон хүмүүс Монголын Бизнесийн Зөвлөлийн 332345 утас руу эсвэл This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it и-мэйлд хандана уу.

Уулзалт болох газар

Venue:
Валтер Е. Вашингтон Конвеншн Төв   -   Вэб сайт
Хот:
Вашингтон
Улс:
Улс: us

Тайлбар

Уучлаарай, хараахан тайлбар ороогүй байна.
Таны байршил  : Home Үйл явдлын хуанли Details - Олон Улсын Фрэнчайзингийн Үзэсгэлэн-2010