Монголын Эдийн Засгийн Форум Төрийн бус байгууллага нь анхдугаар чуулганы нэгэн үр дүн болон мэндэлсэн бөгөөд одоо 2011 оны ээлжит чуулганыг зохион байгуулах ажилдаа ороод байна. Монголын эдийн засгийн ээлжит чуулган урьдчилсан байдлаар 2011 оны 3 дугаар сарын 2,3-ний өдрүүдэд Монгол улсын хөгжлийн асуудлаар Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд та бүхнийг 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор чуулганд оролцох хүсэлтээ форумын Зохион байгуулах хороонд доорх хаягаар ирүүлэхийг хүсье.
Та бүхний хүсэлтийг хүлээн авч 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор таны оролцох боломжтой эсэх талаар хариу өгөх болно.
Монголын Эдийн Засгийн Чуулганыг Зохион байгуулах хорооны хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Ерөнхий сайд А. Амарын гудамж
Үнэн сонины байр 4 давхар
Утас: 976-11-321051, 99057584, 99181752
Цахим хаяг: www.meforum.mn
Электрон шуудан:
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it