Монголын Бизнесийн Зөвлөл

EMail Print

Үйл явдлын хуанли

Үйл явдал 

Гарчиг:
NEAR 2010-Аж үйлдвэрийн материал, сэлбэг хэрэгсэлийн үзэсгэлэн ба Бизнес уулзалт
Хэзээ:
05.08.2010 - 07.08.2010
Хаана:
Япон улсын Тоёома хот -
Төрөл:
Yйл явдлын хуанли

Тайлбар

Япон улсын Тоёома хотод 2010 оны 8-р сарын 5-7-ны өдрүүдэд болох Зүүн хойд азийн Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Монгол Улс зэрэг орнуудын “NEAR 2010-Аж үйлдвэрийн материал, сэлбэг хэрэгсэлийн үзэсгэлэн ба Бизнес уулзалт” олон улсын арга хэмжээнд өргөнөөр оролцоно уу.


“NEAR 2010” үзэсгэлэнгийн бүтээгдэхүүний нэр, төрөл:
Аж үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж, түүний сэлбэг, эд анги; машины тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, авто машины сэлбэг; электрон, электроникийн тоног төхөөрөмжийн сэлбэг; нарийвчилсан машин, тоног төхөөрөмжийн сэлбэг; метал-хөнгөн цагаан (цутгасан/ хайлуулсан/ боловсруулсан металл); хайлуулсан пластик эд ангийн материал/сэлбэг; байшин, барилгын зориулалттай модон бүтээгдэхүүнүүд; мөн бусад дэвшилтэт технологиуд.



Мөн түүнчлэн “NEAR 2010” үзэсгэлэнгийн үеэр Японы аж үйлдвэрийн дэвшилтэт техник, технологийн “Тоёома Техно Үзэсгэлэн-2010” арга хэмжээ зохион байгуулагдана. 


Бид таныг бүтээгдэхүүн, технологио сурталчлан, бизнесийн түншлэлээ шинэ шатанд гаргах боломжоор дүүрэн “NEAR 2010-Аж үйлдвэрийн материал, сэлбэг хэрэгсэлийн үзэсгэлэн ба Бизнес уулзалт”  олон улсын арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Бүртгэлийн хугацаа:  2010 оны 6-р сарын 10-ны өдөр дуустал

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Зохион байгуулагч:                 Э.Отгонтуяа
Утас:                                     976-11-315362, 326040, 88005092
И-мэйл:                                  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Байршил:                               Гадаадын хөрөнгө оруулалтын газар, 8 давхар, 805 тоот өрөө

Уулзалт болох газар

Venue:
Япон улсын Тоёома хот

Тайлбар

Уучлаарай, хараахан тайлбар ороогүй байна.
Таны байршил  : Home Үйл явдлын хуанли Details - NEAR 2010-Аж үйлдвэрийн материал, сэлбэг хэрэгсэлийн үзэсгэлэн ба Бизнес уулзалт