Төлөөлөн Удирдах Зөвлөл PDF Print E-mail

 2007 оны 9 сард Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа тодорхой тооны төлөөлөл уулзан ярилцаж улмаар Монголын Бизнесийн Зөвлөлийг байгуулсан билээ. Манай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд Монгол орны бизнес, эдийн засгийн чухал тулгуур болох салбаруудын төлөөллөөс бүрддэг. 2008 оны 3 сарын ТУЗ-ийн хурлаар шинээр 7 гишүүдийг нэмж оролцуулан ТУЗ-н гишүүдийн нийт тоо 15 болон тодорхойлогдсон. Үүсгэн байгуулагч 8 гишүүн бүхий ТУЗ-ын Гүйцэтгэх Хороо үйл ажиллагааг хангаж ажилладаг.

Лоренц Мелчерс, Монголиан Стар Мелчерс
Лоренц Мелчерс Монголиан Стар Мелчерс компанийн үүсгэн байгуулагчдын нэг билээ. Тэрээр өөрийн гэр бүлийн хамт 1997 оноос хойш Монгол Улсад оршин сууж байгаа. Массачусетийн Их Сургуулийн бакалавр зэрэгтэй.
МСМ бизнесийн 4 салбарт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний компани юм. Үүнд: Уул уурхай & Барилгын материал, Автомашины худалдаа & үйлчилгээ, Өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт, Эрүүл мэнд & эмнэлэгийн материал. МСМ чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ олны танил бөгөөд Мерседес Бенз (суудлын тэрэг, ачааны машин), Мицубиши Моторс, Атлас Копко (үүсгүүр, шахалтын тоног төхөөрөмж), Боарт Лонгйер (өрмийн эд анги), Жонсон&Жонсон, Кимберли Кларк тэм дэлхийн нэр хүндтэй олон компаниудынн Монгол дахь төлөөлөгч юм.


Баатарын Болд, 
Голдстрим Монголиа
Б.Болд нь 2011 оны 10 сараас Голдстрим Монголиа групп компаниудын захирлаар ажиллаж байна. Уг компани нь алт олборлолт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Түүнчлэн тэрээр Гадаад Хэргийн Яамны сайд Г.Занданшатарын гадаадын хөрөнгө оруулалт эрхэлсэн орон тооны бус зөвлөх, Монголын Хөрөнгийн Биржийн ТУЗ-ын дарга мөн Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Бизнес Консул зэрэг төрийн бус байгууллагуудад сонгуульт ажил хашдаг.
Б.Болд нь 1998 оноос Нью-Йорк дахь  JPMorgan банкинд ажиллахдаа анхдагч хувьцаа гаргах (IPO), компаний хөрөнгийн үнэлгээ, хувьцааны болон зээлийн санхүүжилтийн хөрөнгө босгох, компаниуд нийлэх, нэгдэх хэлцлүүдийн (M&A) чиглэлээр арвин туршлага хуримтлуулан  Blackstone, Warburg Pincus, KKR, Apollo зэрэг АНУ-ын тэргүүлэх компаниудад санхүүгийн зөвлөгөө өгч АНУ, ОХУ, Европ болон Азид нийтдээ 30 гаруй хэлцэл амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Тэрээр 2009-2011 онуудад Монголын томоохон компаниудын нэг болох Ньюком группын гүйцэтгэх захирал, Мобиком болон Изинис Эйрвэйс компаниудын ТУЗ-ын дарга мөн Монголын анхны сэргээгдэх эрчим хүчний төслийг удирдан хэрэгжүүлж байсан билээ.

 Даг Грахам, Бороо Гоулд Даг Бороо Голд компанийн Санхүү Захиргаа хариуцсан захирал бөгөөд· 2006 оноос хойш гэр бүлийн хамт Монголд суурьшин ажиллаж амьдарч байна. Тэрээр өмнө нь PWC компанид Эрсдлийн менежмент болон Ашигт ажиллагааг сайжруулахад чиглэсэн Захиргааны Зөвлөхөөр ажиллаж байсан.Даг Летбрижийн Их сургуулийн Захиргаа удирдлагын бакалавр зэрэгтэй бөгөөд бөгөөд мэргэшсэн удирдлагын нягтлан бодох бүртгэлийн гэрчилгээтэй.

Бороо Голд компани нь Сентерра Голд компанийн салбар. Сентерра нь хөгжлийн чиг хандлага бүхий Канадад төвтэй алтны уурхай, хайгуулын компани бөгөөд Төв Ази, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний орнууд болон бусад дэлхийн шинэ тулгар зах зээлийн орнуудад алттай холбоотой худалдаа, нөөц, хайгуул, хөгжлийн бодлого болон хэрэгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагаа явуулж байна.


Ж. Питер Морроу, Хаан Банк
Питер 2000 оноос хойш Хаан Банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж, Монгол улсад амьдарч байна. Тэрээр 38 жилийн турш АНУ болон хуучин социалист орнуудад банкны салбарт ажиллаж, санхүүгийн зөвлөх байсан. Тэрээр мөн ХАМБЗ, Монголын Урлагийн зөвлөлийн дэд тэргүүн бөгөөд өөр олон компани, ТББ-уудын удирдах зөвлөлд багтдаг.
Хаан Банк Монголын бүх аймаг, суманд нийт 470 орчим салбартай Монголын тэргүүлэгч банк бөгөөд байгууллага, уул уурхайн компаниудад зориулсан цогц үйлчилгээ үзүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтын эзэмшил бүхий менежменттэй олон улсын шилдэг туршлага арга барилыг мөрдөж ажилладаг.


Д. Хулан, Таван Богд
Д. Хулан өөрийн гэр бүлийн хүн болох Ц. Баатарсайхантай хамтран үүсгэн байгуулсан Таван Богд Группын дэд ерөнхийлөгч юм. Тэрээр өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба Токио дахь “Говь” компанийн төлөөлөгч компанийн худалдааны менежерээр ажиллаж байсан. Москвагийн Санхүүгийн Их Сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн, Монгол Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй.
Таван Богд Групп нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг: боловсруулах үйлдвэрлэл (хүчин чадлын хувьд хамгийн том гурилын үйлдвэртэй), худалдаа&үйлчилгээ (Фужи Филм Фото, Ксерокс, Волксваген), өргөн хэрэглээний бараа (Нестле, Хайнз, Колгейт, Палмолив-н хүнс, гэр ахуйн бараа), аялал жуулчлал (Кемпински Хаан Палас, Жуулчин Травел) болон үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг.


Лувсандэндэвийн Сумати, Сант Марал Сан 
Лувсандэндэвийн Сумати 1994 оноос хойш Сант Марал Сангийн Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна. Тэрээр мөн Transparency International Mongolia байгууллагын дарга бөгөөд Монголын Урлагийн Зөвлөлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн юм. 1979 онд ЗХУ-д Москва хотын Улсын Их Сургуулийг Математикийн (Информатик) дипломтой төгссөн. Мөн Мичиганы Их Сургуулийн Нийгмийн Судалгааны Институтийн зуны сургалтанд хамрагдаж, Варшав хотноо Польшийн Шинжлэх Ухааны Академийн Компьютерийн шинжлэх ухааны институтэд судалгааны ажил хийж байсан.
Иргэдийн эрх ашгийн төлөө, өөрөө удирдах, ашгийн бус төрийн бус байгууллага “Сант Марал” Сан нь 1994 оны 9 дүгээр сард байгуулагдсан. Эрх чөлөө, шударга ёс, ардчиллын үндсэн зарчим дээр тулгуурласан нийгмийг бүтээхийн төлөө Монголын нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой.
Суматигийн удирдлаган дор Сант Марал Сан олон тооны санал асуулга, зах зээл болон  судалгааны төслүүдийг хэрэгжүүлсэн билээ. ХБНГУ-ын Конрад Аденауэрийн Сан 15 жилийн турш тус сангийн улс төрийн судалгааны ажлыг санхүүжүүлсээр ирсэн. Сант Марал Сангийн үйлчлүүлэгчдээс дурьдвал: Улс төрийн намууд, Хаан Банк, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Сан, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Мицуи, Катерпилар зэрэг олон төрлийн байгууллага болно.


Айван Велла Оюу толгой
Айван бол Бизнесийн бэлэн байдлыг хангах асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрээр Оюутолгойг жигд үйл ажиллагаатай бизнес болгон хөгжүүлэх, түүнчлэн 2012 болон 2013 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хариуцдаг. Энэ хүрээнд хөрөнгө шилжүүлэх ажиллагаанд хяналт тавих, мөн бизнесийн хэлтэс нэгжүүд үйл ажиллагаагаа осол аюулгүй эхэлж, хэрэгжүүлэх бэлтгэл хангах ажил хийгддэг. Айван Худалдан авах ажиллагаа, Мэдээллийн Технологи, Байгууламж, Кемпийн менежмент зэрэг хэд хэдэн хэлтсийн үйл ажиллагааг хариуцаж байна.
Тэрээр Оюу толгойд Рио Тинтогоос ирсэн бөгөөд тэнд Зэсийн бүтээгдүүний багт Худалдаа хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байсан. Айван Рио Тинтод 1998 оноос хойш ажиллан янз бүрийн хэлтэс газруудад бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, өөрчлөлт хийх томоохон төслүүдийг хэрэгжүүлж байсан. Рио Тинтод орохоосоо өмнө Делойт Консалтинг-д ажиллаж байв. Тэрээр хуулийн ангид сурч байсан, Бизнесийн бакалавр, Бизнесийн үйл ажиллагааны Магистр, мөн Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Баянжаргалын Бямбасайхан,
Ньюком групп- Гүйцэтгэх Захирал
Б. Бямбасайхан нь Ньюком группийн Гүйцэтгэх Захирлаар ажилладаг бөгөөд
Монголын хамгийн анхны Салхин Паркийг барьж байгуулж буй Клин Энержи ХХК-ийн
Гүйцэтгэх Захирлын үүргийг мөн давхар гүйцэтгэдэг. Бямбасайхан нь Монголын Эдийн
засгийн форум 2012-ын дэд даргаар ажиллаж байгаа ба цэвэр технологи ба инновацийн
группийг ахлаж байна. Ньюком группт орохоос өмнө тэрээр Азийн Хөгжлийн Банкинд эрчим хүчний
хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр (2004-2010) ажиллаж байсан ба тухайн хугацаандаа
тэрбээр хэд хэдэн салбарын нэгдсэн төслийн багуудыг удирдаж, Казакстан, Киргизстан,
Пакистан, Тажикстан, Узбекистан зэрэг улсад хөрөнгө оруулалтын ажлыг концептээс нь
хөрөнгө оруулах хүртэлх бүхий л дамжлагыг тодорхойлон гаргаж, хэрэгжүүлэх ажлыг
хариуцан ажиллаж байсан. Тэрээр эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд зориулж
төрөөс санхүүжүүлсэн дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын ($1.26 тэрбум
ам.доллар) төслийн багийг удирдан ажилласан туршлагатай санхүүч юм.
Д. Жаргалсайхан Эм Ай Эйч Групп
ЭмАйЭйч группын дарга бөгөөд гүйцэтгэх захирал, ноён Дугарын Жаргалсайхан нь туршлагатай бизнесмэн, удирдагч бөгөөд төрийн албанд олон жил ажилласан. Анх 1983 онд Геологи, уул уурхайн хүрээлэнд судлаачаар ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд дараа нь Геологи, Уул Уурхайн Яаманд ажилтан, Хүнд Үйлдвэрийн Яамны уул уурхайн газрын дарга, төрийн өмчийн Эрдэнэт үйлдвэрийн дэд ерөнхийлөгч, Ашигт Малтмалын Газрын дарга, Үйлдвэр, Худалдааны Яамны геологи, уул уурхайн газрын даргаар ажиллаж байв. Жаргалсайхан  Москвагийн Эдийн Засаг, Статистик, Мэдээлэл Зүйн Их Сургуулиас Уурхай Эдийн Засгийн Бакалаврын зэрэг авч, Колорадогийн Уул Уурхайн Сургуульд мэргэжил дээшлүүлэн, Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг авчээ. Хувийн хэвшилд шилжсэнээсээ хойш Жаргалсайхан ЭмАйЭйч группыг хөгжүүлэхэд голлон анхаарч ирсэн бөгөөд одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Тус групп нь Монголын хамгийн амжилттай явагдаж байгаа  хувийн бизнесүүдийн нэг бөгөөд дөнгөж эхлэн хөгжиж буй болон уламжлалт салбарт олон төрлийн зах зээлийг хамран ажиллаж байна. Тэдний дунд Монголын анхны амь насны даатгал үзүүлэгч, анхны хөрөнгө оруулалтын компани, хөрөнгө оруулалтын банк ба брокерийн үйлчилгээ, бизнесийн болон орон сууцны барилга, хөрөнгийн засвар үйлчилгээ, түрээс, хүнс ундааны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг багтаж байна. Одоогоор 20 гаруй салбар, компани, 200 гаруй ажилтантай. Ноён Жаргалсайхан мөн 4 жилийн хугацаагаар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд одоо Компьютерийн Технологи, Менежментийн Сургуулийн залуу судлаачдын сангийн дарга, Монголын Даамны Холбооны ерөнхийлөгч юм.
 Дарамбазарын Ачит-эрдэнэ, Монголын Олон улсын Капитал корпораци

Дарамбазарын Ачит-эрдэнэ нь хувь нийлүүлсэн байгууллагын санхүү, зах зээлд хувьцаа гаргах, брокерийн үйлчилгээ явуулдаг анхны хөрөнгө оруулалтын банк болох Монголын Олон улсын Капитал Корпорацийн (MICC) ерөнхийлөгчөөр 2005 оноос хойш ажиллаж байна. Ачит-эрдэнэ Монголын санхүүгийн зах зээлийн шинэчлэгч байсан бөгөөд сүүлийн үеийн санхүүгийн томоохон, чухал олон ажиллагааг зохион байгуулсан билээ. Ачит-эрдэнэ Колумбын их сургуулийг олон улсын харилцааны магистер, Миддлебури коллежийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Ачит-эрдэнэ англи, орос, япон, солонгос хэлтэй.


Т. Амарзул, Петро Матад
Амарзул Сингапурт  боловсрол эзэмшиж Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын Хөрөнгө Оруулалт Гадаад Худалдааны Агентлагт ажиллаж байгаад Монголын эрдэс баялагийн салбарт шилжин энэ салбарын хувийн хэвшлийн байгууллагуудад удирдан зохион байгуулах ажил үүрэг гүйцэтгэж байсан.
Амарзул Петро Матад ХХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд тус компани нь Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан Монголын зүүн хязгаарт орших газрын тосны ХХ ордод газрын тосны хайгуул хийх эрх бүхий анхны монгол компани юм.

Аршад Саид, Пийбоди Монгол
Ноён Саид нь Пийбоди корпорацийн Монгол, Энэтхэг дэх бизнесийг удирдах үүрэг хариуцлага хүлээдэг. Саид өмнө нь Дэлхийн банкны Монгол дахь менежер, Суурин төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан бөгөөд бодлого, хөтөлбөрийг хэлэлцэн тохирох, тус банкны бизнесийн шинэ чиглэлийг эхлүүлэх, хувийн хэвшил болон засгийн газартай харилцах харилцааг зохицуулах үүрэг гүйцэтгэж байсан. Нийт 15 гаруй жил Дэлхийн банкны салбаруудад ажиллаж байсан. Тус банкны Байгууллагын стратегийн группт ажиллан, шинэчлэл, стратегийн санаачлагыг удирдсан бөгөөд түүний дотор Харвард бизнесийн сэтгүүлд нийгмийн шинэчлэлийн чиглэлээр шилдэг хөтөлбөр гэж нэрлэгдсэн Хөгжлийн зах зээл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Европ, Төв азийг хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албаны стратеги, үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байхдаа нийт 24 орны үйл ажиллагаа, стратегийг хянахад дэмжлэг үзүүлж байсан. Мөн компани шинээр байгуулж, Энэтхэгийн Махараштрагийн засгийн газарт ажиллаж байсан туршлагатай. Саид Бомбэйн их сургуульд эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцаж төгссөн. Мөн Нью Йоркын Колумбийн их сургуулийн Төрийн захиргааны магистр, Харвард их сургуулийн манлайллын хөтөлбөрийг амжилттай төгссөн. Пийбоди Энержи (NYSE: BTU) бол дэлхийн хувийн салбарын нүүрсний хамгийн том компани бөгөөд 2010 онд 246 сая тонны борлуулалт хийж, 7 тэрбум долларын орлого олжээ. Тус компаний нүүрс АНУ-ын эрчим хүчний 10 хувь, дэлхийн эрчим хүчний 2 хувийг үйлдвэрлэхэд оролцдог.


М. Баярбахдал, QGX Group
Баярбахдал 1994 онд хайгуулын лиценз авсан анхны барууны компани болох QGX Монголын Гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Тэрээр QGX Монголд ажиллахаасаа өмнө Монголын үүрэн телефоны 2 дахь том оператор болох Юнител корпорацийн Үйл ажиллагаа эрхэлсэн захиралаар ажиллахдаа маркетинг, борлуулалтын багийг өмнөө тавьсан зорилгодоо хүрэх ажлыг нь удирдан явуулдаг байсан. Баярбахдал Нью Йоркын Улсын Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын мастер зэрэгтэй.
1994 оноос QGX Монгол хайгуулын хөтөлбөрүүдийг эрчимтэй явуулж олон эрдэс баялагийн орд нээсэн билээ. Үүний үр дүнд, өнөөгийн байдлаар QGX Монгол гурван уул уурхайн лицензтэй бөгөөд үүнээс Баруун Наран дахь төмрийн болон дулааны нүүрсний өмч нь Өмнө Говь дахь хамгийн дэвшилттэй төсөл юм. Нийгмийн болон байгаль орчны хариуцлага хэрэгжүүлэгч компанийн хувьд QGX Монгол нь нийгэм, байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлыг үйл ажиллагааныхаа тэргүүний чиг болгож ажиллаж байгаа нь Монгол дахь хайгуул, уул уурхайн олон компаниудад үлгэр жишээ компани болгоход хүргэсэн.
Бетина Морейра Инфанте, Брийктрүү
Бетина сүүлийн 20 жилд Америк, Европ, Азид олон нийттэй харилцах чиглэлээр ажилласан. Монголд 2008 онд Брэктру ПР (Breakthrough PR) компанийг байгуулж, 2011 онд Огилви PR-тай стратеги түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Бетина багийнхаа хамт уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, банк, санхүүгийн салбарт байгууллагын олон нийттэй харилцах харилцаа, холбогдох талыг татан оролцуулах ажиллагааг эрхэлж, брэнд хөгжүүлэхэд оролцсон. Тэрээр багийн хамт Монголд болон олон нийтэд хувьцаагаа нээлттэй зарсан гадаадын санхүүгийн төвүүд дээр байгууллагын үйлчлүүлэгчдийн төрх, нэрийг өргөхөд дэмжлэг үзүүлж байсан. Брэктру-д ажиллахаас өмнө Бетина үйлчлүүлэгч, засгийн газар, байгууллагуудад  зорилго, зорилтдоо хүрэхэд нь тусалж байсан. Мөн багийн хамт Монголд Азийн сангийн Олон нийттэй харилцах албыг байгуулан, авилга, засаглал, хүний наймаа зэрэг чухал сэдвээр олон нийттэй харьцах стратеги хэрэгжүүлэхэд тусалсан. Мөн өмнө нь АНУ-ын гадаад бодлогын нэг чухал хэсэг болгон хөгжил, харилцааны чиг үүргийг бүтцэд оруулж тусгахад дэм болсон. АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагт (USAID) байхдаа "Хөгжил" олон нийтийн харилцааг Сербид эхлүүлсэн бөгөөд энэ нь Милошевичийн үе дуусч, тус орон Европд нэгдэн орох үйл явцын үед таарсан байна. Азид зөөлөн дипломат харилцааг хөгжүүлэх санаачлагыг хэрэгжүүлэх, Асех цунами, Пакистаны газар хөдлөлтийн дараахь олон нийтийн харилцааны асуудлыг удирдаж байсан. Бетинагийн олон нийттэй харилцах харилцааны ур чадвар, туршлага нь АНУ болон “төрийн олон нийттэй харилцах харилцаа”-ны чиглэлээр ажилласан бусад улс оронд олон нийтийн санаа бодол бүрдэхэд тусалсан байна. Мадисон-Авенью ПР хувийн компанид ажиллаж байхдаа Болгарын засгийн газар болон бизнесийн удирдагчдыг CNN, CNBC's Power Lunch зэрэг нэвтрүүлэгт оролцуулж, Financial Times болон Wall Street Journal зэргийн эхний нүүрэнд тавигдахад тусалсан нь тус улсыг Европийн Холбоонд хурдан нэгдэн ороход дэм болжээ. Мөн зүүн Европ, Шри ланка, Индонез, Бразилийн нийслэл болон хөдөө орон нутагт хувийн хэвшлийн болон засгийн газрын ажилтнуудыг холбогдох талуудтай бүтээлч яриа хэлэлцээрт ороход нь тусалж байв.   Бетина Вашингтон хотод төрсөн, Буэнос Айрес, Рио де Жанейро, Женев, Вашингтон орчим өссөн. Виржиниагийн Жорж Мэйсон их сургууль олон улсын харилцааны чиглэлээр суралцаж бакалаврын зэрэг авсан. Лос Анжелес дэх Калифорний Их сургуулийн Хот төлөвлөлтийн магистрийн зэрэгтэй.

Ө. ГАНЗОРИГ, Мандал женерал даатгал ХХК / ЮЭмСи холдинг ХХК
Ноён Ганзориг Монголын тэргүүлэх даатгалын компаний гүйцэтгэх захирал байсан. Өмнө нь банкны салбарт удирдах ажил хийж, Монголын томоохон банкуудад зөвлөхөөр ажиллаж байв.·
Ноён Ганзориг нь Монголд хөрөнгө оруулалтаар хамгийн томд тооцогдох, мөн үндсэн хөрөнгөөр гурав дахь том даатгалын компани болох Мандал Женерал даатгалын компаний ерөнхийлөгч. Тус компани нь олон улсын туршлагатай багаараа дамжуулан эрсдлийн менежментийн шинэлэг бүтээгдхүүнийг нэвтрүүлж байна. Тэрээр Монголд нягтлан бодохын бакалаврын зэрэг, Нидерландын Маастрихтийн Бизнесийн сургуулиас санхүүгийн менежментийн зэрэг авчээ. Мөн ACI дилерийн гэрчилгээ авсан бөгөөд Монголын хөрөнгийн биржийн хараат бус захирлаар ажиллаж байна.


Даниел Махони, МахониЛиотта ХХК
Махони Линч & Махони хууль эрх зүйн зөвлөх компанийн Монгол дахь салбарыг түр хариуцаж байгаа захирлаар ажиллаж байсан бөгөөд 1997 оноос хойш Монголд ажиллаж, амьдарч байна. Махони Луйзана-гийн Тулань Их Сургуулийг Менежментийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн бөгөөд мөн уг сургуульдаа Тэтгэлэгт Хөтөлбөр, Бета Гамма Сигма Бизнесийн Хүндэт Ахан дүүс-т тус тус гишүүн байсан. Мөн Вашингтон хотын Джорж Вашингтоны их сургуулийг Хуулийн чиглэлээр Докторын зэрэгтэй төгссөн. МахониЛиотта компани нь үйлчлүүлэгчиддээ бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх тал дээр зөвлөгөө өгч ажилладаг.


Дэвид Патерсон, Оюу толгой ХХК
Дэвид Патерсон Австралийн иргэн бөгөөд Рио Тинто-д нийт 24 жил ажилласан. Анх Рио Тинтогийн өмнөх компани болох Конзинк Рио Тинто Австралиа (Conzinc Riotinto Australia, CRA), компанид эрдэс баялаг хариуцсан эдийн засагчаар ажиллаж байсан. Түүнээс хойш Рио Тинто-гийн олон улс дахь янз бүрийн салбарт үйл ажиллагаа, олборлолт, тээвэрлэлт хариуцан ажилласны дээр Лондон дахь төвд ажиллаж байв. Сүүлийн 6 жил Дарвинд Рио Тинтогийн ураны бизнес болох Энержи Ресорс Австралийн ерөнхий менежерээр ажилласан байна. 2010 оны 7 дугаар сараас Монголд ирж Рио Тинтогийн Монгол дахь салбарын захирлаар ажиллаж байгаад 2011 оны 1 дүгээр сараас Оюу толгой ХХК-д бүсийн хөгжил, харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр мөн ажиллаж байна. Дэвид, Монаш их сургуулиас эдийн засгийн бакалаврын зэрэг, Мелбурны их сургуулиас Бизнесийн удирдлагын магистрын зэрэг авсан бөгөөд Монголд эхнэр Вероник, охины хамт амьдарч байна. Хоёр хүү нь Австралид амьдардаг.


Жастин Капла – СаусГоби Сэндс компани
Жастин Капла бол СаусГоби Сэндс компаний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал. Тус компанид 2010 оны 10 сараас Овоот толгойн ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн. Ноён Капла Хойд Америк, Монгол, Баруун Африкийн уул уурхайд 14 жил ажилласан туршлагатай. Тэрээр 2003 оноос 2008 он хүртэл Сентерра Гоулд-ийн Бороо Гоулд төсөл дээр удирдах түвшний төрөл бүрийн ажил хийж байв. Мичиганы Технологийн их сургуулиас металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуулиас олон улсын менежментийн магистрийн зэрэг авчээ.


Каролин Кларк, Прайсуотерхаузкуперс (PricewaterhouseCoopers) ХХК МонголКаролин олон жил Их Британид партнераар ажиллаж байгаад Монгол дахь үйл ажиллагааг удирдахаар нүүж ирээд байна. Тэрээр аудит, хяналт, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, дотоод аудит ба эрсдэл, хэлцэл ба хөрөнгийн зах зээлийн олон улсын арвин туршлагатай. Прайсуотерхаузкуперс 2010 онд Монголд салбараа нээсэн бөгөөд анхны жилдээ амжилттай ажилласнаар Монгол дахь мэргэжлийн тэргүүлэх компани болж чадсан. Олон улсын мэргэжлийн захирлын удирдлаган дор татвар, хөрөнгийн зах зээл, зөвлөх үйлчилгээ зэрэг үйлчилгээний бүх чиглэлийг хамран ажиллаж буй Прайсуотерхаузкуперс Монголд олон улсын санхүүгийн тайлагналын шинэ стандартыг тэргүүлэн нэвтрүүлж байгаагаараа бахархаж байдаг.Каролин өмнө нь Европын компаний Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт нэвтрүүлэх ажиллагааг удирдсан бөгөөд өөр бусад олон оронд ажиллаж байжээ. Энэ хугацаанд хяналтын хүрээ, түүний дотор Сарбан-Окслигийн шаардлагыг ханган хэрэгжүүлэх ажлыг хариуцаж байв. Каролин Англи-Уэлсийн Мэргэжсэн нягтлан бодогчийн институтийн гишүүн бөгөөд Их британий Нью-Касл апон Тайн Их сургуулиас нягтлан бодох, санхүүгийн дүн шинжилгээний зэрэг авчээ.


Крис Кован, Эрдэнэ Ресорсез Девелопмент Корп
Крис Кован Монгол улсад 2002 оноос хойш ашигт малтмалын олборлолт хийж буй Канадад төвтэй  Эрдэнэ Ресорсез Девелопмент Корпийн дэд ерөнхийлөгч, захирал бөгөөд үүсгэн байгуулагчдын нэг юм. Эрдэнэ одоогийн байдлаар Говийн баруун өмнөд хэсэгт молибден/нүүрсний уурхай, ИксТрата Коалтай хамтарсан гэрээний хүрээнд Монгол оронд нүүрсний олборлолт явуулсаар байна.
Крис Кован 1990д оноос хойш дэлхийд уул уурхайн компаниудад ашигт малтмалын зөвлөхөөр ажилласаар ирсэн. Крис өмнө нь 28 жил Фалконбридж Лимитед-д олборлолт, үйлдвэрлэл хариуцсан удирдах дээд албан тушаал хашиж байснаас гадна Юнайтед Кено Хилл Майнз-ын ерөнхийлөгч, Индусмин компанийн даргаар ажиллаж байсан.
Крис Геологийн мастер зэрэгтэй. Тэрээр анх 1997 он Монголд ирсэн.


Марк Бэйли, Лэйтон ХХК 
Тэрээр Монгол дахь Лэйтон ХХК-ийн гүйцэтгэх захирал. Иргэний байгууламжийн чиглэлээр инженерийн салбарын зэрэгтэй, нийт 30 гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж байгаагаас 27 жил Лэйтон группэд ажиллаж байна. Баруун Австралийн Калгурли-д 11 жил ажилласны дараа Перт хотод үйл ажиллагаа, уул уурхай хариуцсан менежер, бүсийн менежерээр ажиллаж байсны дээр ХонгКонгод ажиллаж байхдаа Лэйтон Ази компаний уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Уул уурхайн салбарын гэрээний хүрээн дэх үйл ажиллагаа, техникийн болон удирдлагын түвшний арвин туршлагатэй. Ажиллах хугацаандаа алт, никел, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бүтээгдэхүүнийг хамарсан 25 чухал төсөл дээр аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалал, бүтээмж, худалдааны зорилтыг амжилттай хангаж ирсэн. Тэрээр хамгийн аюулгүй, хамгийн бага өртгөөр амжилттай хэрэгжүүлсэн олон тооны гэрээ, түншлэлийн ард байж, Лэйтон болон үйлчлүүлэгчдийн аль алинд нь ашигтай үр дүнд хүргэж байсан билээ. 
Марк Монголд амьдарч байгаа бөгөөд Лэйтоны энд байгаа бизнесийг хариуцаж байна. Марк Ротари-гийн хүндэт гишүүн бөгөөд олон нийтийн төлөө хийсэн ажлыг нь үнэлэн түүнд 2005 онд Пол Харрисийн шагнал олгожээ.
Норихико Като, ХААН Банк
Норихико Като нь 2011 оны 11 дҮгээр сараас эхлэн ХААН Банкны Гїйцэтгэх захирлын їїрэг гїйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа болно. 2009, 2010 онд тэрээр ХААН Банкинд Зєвлєх мєн Байгууллагын Банк хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Норихико нь 28 жилийн хугацаанд Токио Мицубиши UFJ банкинд (BTMU) байгууллагын банк болон байгууллага тєлєвлєлтийн чиглэлээр ажиллаж банк, санхїї, бизнесийн арвин их туршлага хуримтлуулсан банкир юм. Ноён Като нь Токио Мицубиши  банкны Ойрхи Дорнод, Нидерланд, АНУ болон Япон улс дахь салбаруудад гүйцэтгэх удирдлагын албан тушаал хашиж байсан юм.  Норихико нь Токиогийн их сургуульд эдийн засгийн бакалавр, Лос Анжелес дахь Калифорнигийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр (MBA) зэргээ тус тус хамгаалсан байна. Тэрээр эхнэр 2 хїїгийн хамт амьдардаг. ХААН Банк нь Монголын тэргїїлэгч банк бєгєєд орон даяар хамгийн єргєн сїлжээ буюу 500 салбар нэгжтэй юм. ХААН Банк 4,000 ажилтнуудаараа дамжуулан нийт 1.6 сая харилцагчиддаа банк санхїїгийн цогц їйлчилгээ болон цаг хугацаа, орон зайнаас їл хамаарсан шинэлэг бїтээгдэхүүнийг хїргэдэг билээ.
Б. Нямтайшир, Монголын Алт Корпораци
Нямтайшир Монголын Алт Корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга бөгөөд Ерөнхийлөгч. Тэрээр өмнө нь Үндэсний Аюулгүй байдлын Ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Засгийн Газрын Барилга угсралтын компанийн Гадаад Эдийн Засгийн хамтын ажиллагааны газарт ажиллаж байсан бөгөөд ОХУ-ын Санкт Петербургийн Уул Уурхайн дээд сургуулийг төгссөн.
Нямтайшир 1993 онд Монголын Алт Компанийг үүсгэн байгуулсан бөгөөд одоо тус компани монгол улсын хэмжээнд 70 гаруй үнэт болон үнэт бус металл, нүүрс, газрын тос барилгын материал, ашигт малтмалын уул уурхайн болон хайгуулын лиценз эзэмшиж үүгээрээ үндэсний хэмжээнд хамгийн олон талт уул уурхайн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч байгууллага болж чадсан юм.

Ж. Од, Эм Си Эс Групп
Ж. Од ЭмСиЭс Группын ерөнхийлөгч бөгөөд тэрээр өмнө нь Вашингтон дахь Монгол улсын элчин сайдын яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монгол улсын ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. ОХУ-н Москва хотын Олон Улсын Харилцааны Институт, Оксфордын Их Сургуулийн Гадаад Харилцааны Институтийг тус тус дүүргэсэн. Ж.Од мөн Дани улсын өргөмжит консулын үүрэг хариуцлагыг хүлээдэг.
ЭмСиЭс Групп 1993 онд эрчим хүчний салбар дахь Монголын анхны хувийн хэвшлийн компани болж байгуулагдаж байсан. ЭмСиЭс компани эрчим хүч & дэд бүтэц, мэдээлэл & харилцаа холбооны технологи, ундааны үйлдвэрлэл & борлуулалт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, барилга, хэвлэл зэрэг бизнесийн олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн тэлж байна. ЭмСиЭс Групп нийт 3100 гаруй ажилчидтай· бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол “Шилдэг 5 татвар төлөгчдийн” нэгээр шалгарч байна.


Рандолф С. Коппа, Худалдаа, Хөгжлийн Банк
Ноён Рандолф С. Коппа нь Худалдаа, хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр ажилладаг ба тэрээр анх Монгол улсад 2004 онд ING банкны ХХБ-тай байгуулсан техникийн туслалцааны гэрээний хүрээнд ирж ажиллаж эхэлжээ.
Р.Коппа нь мөн Монголын Ипотекийн Корпораци (МИК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монголын Бизнесийн Зөвлөл болон ADFIAP-ийн ТУЗ-ийн гишүүний үүрэгт албыг тус тус хашиж байна. Сүүлийн 43 жилийн хугацаанд гадны олон улс, орны банк санхүүгийн салбарт ажиллаж байснаас Монгол улс нь түүний ажиллаж буй 12 дахь орон юм. Тэрээр Висконсиний Их Сургуулийг Гадаад харилцааны чиглэлээр дүүргэжээ.
Худалдаа, хөгжлийн банк нь Монголын ууган арилжааны банкуудын нэг бөгөөд байгууллагын зээл, худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо болон валют арилжаа зэрэг үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэгч байсаар ирлээ. Мөн түүнчлэн, ХХБ банк нь Монголчууддаа карт, интернет болон SMS banking зэрэг хувийн банкны үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд үзүүлсээр байна. ХХБ-ны зах зээлд тэргүүлж буй амжилтуудыг үнэлэн “The Banker” сэтгүүлээс “Монгол улсын шилдэг банк” шагналыг 2 удаа, Монгол улсын Засгийн газар болон бусад гадаад дотоодын байгууллагуудаас “Монгол улсын тэргүүлэгч банк”, “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”, “Шилдэг татвар төлөгч”, “VISA International” байгууллагын нэрэмжит шагнал зэрэг шагналуудыг хүртлээ.
Саямон Моррис ,Хаан Банк
2010 оны 8-р сараас эхлэн Хаан Банкны Ерөнхий Гүйцэтгэх Захирлаар Саямон Моррис томилогджээ. Ази-Европ болон Африкад үйл ажиллагаа явуулдаг Standard Chartered Bank (SCB) Олон Улсын Банкны Группэд 25 жил ажилласны эцэст ийнхүү Хаан Банкинд нэгдэж байна.
2000-2010 онд Бруней, Филиппин, Индонези болон хамгийн сүүлд Шри Ланка улсын Standard Chartered Bank-нд Ерөнхий Гүйцэтгэх Захирлаар, 1997-2000 онд Африкийн Хэрэглэгчдийн Банкны бүсийн захирлаар ажиллаж байв. Түүнээс өмнө тус банкинд Бүс хариуцсан менежер, салбарын менежер, хэсгийн санхүү хариуцсан менежер зэрэг албан тушаал хашиж байжээ.  Олон улсын, санхүү, байгууллага ба хэрэглэгчийн банкны салбарт түүний хуримтлуулсан арвин туршлага нь чухал нөлөөтэй тэрээр мөн Ази, Африкийн олон оронд санхүү болон хөгжлийн асуудлаар мэргэжлийн зөвлөхөөр ажилладаг байжээ.
Индонезийн Гадаадын Банкны Холбоонд дарга, Индонези болон Бруней улс дахь Их Британийн Худалдааны Тэнхимийн дарга, Шри Ланкийн Банкируудын Холбооны Захирал, Филиппин улс дахь Европын Худалдааны Тэнхимийн Захирал зэрэг хариуцлагатай алба хашсаар иржээ. Тэрээр Английн Хэнлигийн Их Сургуульд Бизнесийн Удирдлагаар Магистрын зэрэгтэй боловсрол эзэмшсэн нэгэн.

ÒÈÌ Î’ÍÈË Хас Банк

 Òим Î’Íил нü ÕаñÁанêнû Æиæиг Äóнд Áиçнåñ áîлîнÒîм Áайгóóллагóóдад ¿йл÷лэх Áиçнåñийн áанê эрхэлñэн çахирлаар аæиллаæ áайна. Òим Î’Íил нü 1981 îнîîñ хîйш îлîн óлñûн тîмîîхîн áанêóóдад аæиллаæ áайñан нºр их тóршлага, мэдлэгтэй нэгэн áºгººд анх Àнгли óлñûн Ñити Áанêнааñ мэргэæлийн гараагаа эхэлæ ахлах мåнåæåр х¿ртэл дэâшин аæиллаñан áа óлмаар Êанад, ÎÕÓ, Áîлгари óлñ дахü Еâрîïûн Ñэргээн Áайгóóлалт Õºгæлийн Áанêинд ахлах áанêираар аæиллаæ áайñан. Эдгээрээñ гадна тэрээр Áîлгари, Ìаêåдîн, Êîñîâî, Ãрåê óлñûн тîмîîхîн áанêóóдад ÒÓÇ-ийн гиш¿¿н, мºн ÆÄÁûг дэмæиг÷ хóâийн хºрºнгº îрóóлалтûн ñанд аæиллаæ áайñан. Òэрээр, 5 æилийн ºмнººñ Ìîнгîл  дахü ÀÍÓ-н Îлîн Óлñûн Õºгæлийн Àгåнтлагийн (USAID) дэргэдэх Эдийн Çаñгийн Áîдлîгûн Øинэ÷лэл áîлîн ªрñºлдºх Чадâарûн Òºñºл (EPRC)-д Òºñºл Õариóöñан Äэд Çахирал мºн Ñанх¿¿гийн Àхлах Ǻâлºхººр аæиллаæ, Ìîнгîлûн Ìîргåйæийн Êîрïîраöи, Ìîнгîлûн Êîмïанийн Çаñаглалûг Õºгæ¿¿лэх Òºâ áîлîн Çээлийн Ìэдээллийн Ñанг áайгóóлах аæилд гîл ¿¿рэг г¿йöэтгэñэн þм.


Б. Чулуунбаатар, Моннис Интернэшнл
Б. Чулуунбаатар Моннис Интернэшнл ХХК-г 1998 онд үүсгэн байгуулсан бөгөөд Ерөнхийлөгч & Гүйцэтгэх Захирлын албан тушаалыг хашиж байна.·Өнөөдрийн байдлаар Моннис компани·үйл ажиллагаагаа олон салбарт өргөжүүлж автомашины худалдаа, засвар үйлчилгээ·(Ниссан Моторс-н албан ёсны дистрибьютер), уул уурхай (2002 оноос хойш Liebherr Групп, 2007 оноос хойш·Terex·Компанийн·албан ёсны дистрибьютер), барилга (Bomag Группын албан ёсны дистрибьютер), эрчим хүч, гадаад худалдаа, харилцаа холбоо, даатгал болон агаарын тээврийн чиглэлийн 7 охин компанитай болсон бөгөөд нийт 500 гаруй ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна.·


Б. Энхбат, Жаст Групп
Энхбат 2007 оноос хойш Жаст Группын Үйл ажиллагаа эрхэлсэн захиралаар ажиллаж байна. Тэрээр өмнө нь Монгол Даатгал компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ. Энхбат Австралийн улсын их сургуулийн бизнесийн удирлагын мастер зэрэгтэй бөгөөд менежментийн хэд хэдэн сургалтанд хамрагдсан юм.
Анх 1999 онд гадаад, дотоод худалдааны чиглэлээр үүсэн байгуулагдаж байсан Жаст групп нь эдүгээ газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, худалдаа үйлчилгээний салбарт нийт 630 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


 

С. Энх-Амгалан, Эм Си Эс Металс
С. Энх-Амгалан "Эм Си Эс Металс" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011 оны 8 сард томилогдсон. Үүнээс өмнө тэрээр Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй коксжих нүүрсний уул уурхайн компани болох "Энержи Ресурс" ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 2004 оноос хойш С. Энх-Амгалан нь Эм Си Эс Группын компаниудад удирдах ажилтнаар ажиллаж ирсэн байна. 
Тэрбээр "Грандхаан Холдинг" ХХК, “Гоёо” ХХК, АНУ-д Төгсөгчдийн холбооны "Хөгжлийн элч" ТББ зэрэг хэд хэдэн хувийн хэвшлийн болон ашгийн бус байгууллагуудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр байдаг.
С. Энх-Амгалан МУИС-ийн ОУ-ын харилцааны ангийг дүүргэж Миддльберри Коллежийн төгсөх сургуулийн Монтерей Институт-д ОУ-ын Улс төр бодлогын чиглэлээр магистр хамгаалсан.

 
Таны байршил  : Нүүр Төлөөлөн Удирдах Зөвлөл