Монголын Бизнесийн Зөвлөл

Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль PDF Print E-mail

2007 оны 12 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2.1.Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд албан татвар төлөгч болон ажил олгогч байхаар тодорхойлогдсон иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.

3 дугаар зүйл. Албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлэх

3.1. Энэ хуулийн 2.1-д заасан хуулийн дагуу 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлсэн байвал зохих иргэн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй боловч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор харьяалах татварын алба, нийгмийн даатгалын орон нутгийн салбар нэгжид сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн бол дор дурдсан хуульд заасан хариуцлагаас чөлөөлнө:

3.1.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.1;

3.1.2. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42.1.1;

3.1.3. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйл;

3.1.4. Эрүүгийн хуулийн 167 дугаар зүйл;

3.1.5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.

3.2. Энэ хуулийн 3.1-д заасны дагуу албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн ийнхүү бүртгүүлэхээс өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого болон орлогоос u1073 бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид “орлогоос бусад албан татвар ногдох зүйл” гэх/-нд албан татвар, хүү, торгууль, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн ногдуулахгүй.

3.3. Энэ хуулийн 3.1-д заасны дагуу албан татвар төлөгчөөр бүртгүүлэхэд Татварын ерөнхий хууль, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль болон тухайн төрлийн татварын хуульд заасан журмыг баримтална.

...

Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү.

ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

 
Таны байршил  : Home Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль