Монголын Бизнесийн Зөвлөл

Онцгой албан татварын тухай хууль PDF Print E-mail

/Шинэчилсэн найруулга/

2006 оны 6 дугаар сарын 29-ны өдөр.
Төрийн ордон. Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараа, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Онцгой албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 3 дугаар зүйл. Онцгой албан татвар төлөгч

3.1. Энэ хуульд заасан онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна.

4 дүгээр зүйл. Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа

4.1. Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна:

4.1.1. бүх төрлийн согтууруулах ундаа;

4.1.2. бүх төрлийн тамхи;

4.1.3. автобензин, дизелийн түлш;

4.1.4. суудлын автомашин.

4.2. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна.

5 дугаар зүйл. Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

5.1. Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно: Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж 1 Бүх төрлийн согтууруулах ундаа 1 литр 2 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 100 ширхэг 3 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1 килограмм 4 Автобензин, дизелийн түлш 1 тонн 5 Суудлын автомашин 1 ширхэг

5.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчийн борлуулсан барааны биет нэгжийг үндэслэн тогтооно.

5.3. Онцгой албан татвар ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, хандивласан, түүнчлэн хувь хүн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд ашигласан бол тэдгээрийг борлуулсанд тооцож онцгой албан татвар ногдуулна.

5.4. Энэ хуулийн 4.2-д заасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно: Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж 1 Тоглоомын ширээ буюу электрон хүрд 1 ширхэг 2 Автомат тоглоом 1 ширхэг 1 Татварын ерөнхий хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 1 дүгээрт нийтлэгдсэн 2 3 Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор 1 ширхэг 4 Бооцоо тооцоолох букмейкерийн төв 1 ширхэг.

...

Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү.

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ

 
Таны байршил  : Home Онцгой албан татварын тухай хууль