| Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль |
|
|
|
|
/Шинэчилсэн найруулга/ 2006 оны 6 дугаар сарын 29-ны өдөр НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, төсвөөс буцаан олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Хууль тогтоомж 2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ. 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгээр шилжүүлэх, ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг; 4.1.2. "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг; 4.1.3. "нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг; 4.1.4. " аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг; 4.1.5. “иргэн“ гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүнийг; 4.1.6.“байнга оршин суугч, оршин суугч бус” гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6, 7дугаар зүйлд заасан ойлголтыг; 4.1.7."хуулийн этгээд" гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай2 хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, мөн хуулийн 17.4-т зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан этгээдийг; 4.1.8. "үйлчилгээ" гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг; 4.1.9. "орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа орон байр” гэж орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах барилгыг; 4.1.10. "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг; 4.1.11."гадаад Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад 1 Татварын Ерөнхий хууль- Төрийн мэдээлэл 1993 оны ¹1 2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль-Төрийн мэдээлэл 2003 оны ¹22 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Нийтлэгдсэн:"Төрийн мэдээлэл" сэтгүүл, 1993 он, Дугаар 1, Хуудас 21 дугаар тал 2 улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг; ... Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү. |