BCM Mining Supply Chain

Аргачлал ба Ажиллагаа

2009 оны 3-р сарын 18-ны өдрөөс 5-р сарын 29-ны өдрийн хоорон дахь хугацаанд Сант Марал Сан уул уурхайн компаниудыг ханган нийлүүлэх талаар ашиг сонирхолтой, боломжтой аж ахуйн нэгжүүдийн дунд судалгааг явуулна хэрэгжүүлсэн юм. Эхэн үед загвар жишээ болгон зөвхөн Нийслэл, Эрдэнэт ба Дархан  хотуудаас авахаар чиглэгдсэн байсан. Гэвч энэхүү судалгааны үйл явцад дахин 5 аймгууд нэмэгдсэн. Энэ судалгааг хэрэгжүүлснээр 1153 компаниудыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад болон Дорнод, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Ховд аймгуудад нүүр тулан болон утсаар сурвалжлага авсан билээ. Тусгайлсан тэргүүн зэргийн ач холбогдолтой уул уурхайн ханган нийлүүлэх талаар холбоотой эсвэл сонирхсон компаниудын жагсаалт байгаагүй учраас Монголын Бизнесийн Зөвлөл гол чухал сонинд ханган нийлүүлэгч нарыг бүртгэлд урьсан зар сурталчлагдсан билээ. Үүнээс гадна Сант Марал Сан компаниудын өөрийн өмнөх судалгаанд нэгтгэсэн жагсаалтыг хэрэглэсэн юм. Үүнд:

 

  • Бүтээмж ба хөрөнгө оруулалтын орчны судалгаа 2004 (Дэлхийн Банк)
  • Экспортын нөхөрсөг байдлыг зохицуулах тогтолцоо 2004-2007 (Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг)
  • Байгууллагын банкны хандлага 2007 (Хаан Банк)
  • Шар ном ба утасны лавлах гэсэн бусад нэмэгдэл эх сурвалжууд
 
Эдгээр мэдээлэлд тулгуурлан Сант Марал Сангийн баг 1218 компаниудтай амжилттайгаар холбоо тогоосон боловч цуглуулсан мэдээллийг нягталж цэгцэлсний дүнд 42 нь давхардсан, 23 нь дутуу байсан тул хасагдсан юм.
 
Оюу Толгой гэрээ 10-р сард батлагдсанаас хойш Монголын Бизнесийн Зөвлөл мэдээллэлийн санг олон түмэнд нийтэлсэн. 2009 оны 10-р сарын 28-ны өдөр ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн болж мэдээллийн санд бүртгэгдэх давуу талуудыг тайлбарласан мэдээлэл олон тооны телевизүүдээр цацагдсан. 12-р сарын 31-ний өдрийн мэдээгээр 1400 гаруй аж ахуй нэгж бүртгэгдсэн байна.


 
You are here  :
"This first-of-its-kind study and database was envisioned, initiated and sponsored by Ivanhoe Mines Mongolia and the Oyu Tolgoi Project.
It will serve to stimulate economic growth and especially promote the competitiveness and expansion of Mongolian companies."