Бидний тухай | Аргачлал ба Ажиллагаа
|
Томоохон уул уурхайн компаниудын хүсэлт, Оюу Толгой төслийн захиалгаар Монголын болоод гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, хандивлагчид болон элчин сайдын яамдуудын төлөөллөөс бүрдсэн 165 гаруй гишүүдийн нэгдэл бүхий Монголын Бизнесийн Зөвлөл (www.bcm.mn) уул уурхайн салбарт чанарын өндөр түвшинд бараа, үйлчилгээ нийлүүлэх боломжтой үндэсний компаниудын чадавхийг тодорхойлсон мэдээллийн сан бүрдүүллээ. Ханган нийлүүлэгчдийн сүлжээнд одоогийн байдлаар 1500 компаниуд бүртгүүлээд байгаа бөгөөд бизнесээ өргөжүүлэх, гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж нээлттэй болж байна. Ханган нийлүүлэгч Та энэхүү мэдээллийн системд бүртгүүлснээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ үнэгүй сурталчилж, өргөн хэмжээний сүлжээгээр дамжуулан бизнесээ өргөжүүлэх таатай боломж бүрдэнэ. Таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг Монгол оронд үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулахаар зэхэж байгаа бүх гол гол уул уурхайн компаниуд үзэж танилцах болно. Та бүхэн энэхүү уул уурхайн Ханган нийлүүлэгчдийн сүлжээнд бүртгүүлэх талаар гарсан аливаа асуудал хүсэлтийг Монголын Бизнесийн Зөвлөлийн Зохион байгуулагч Ундрал Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. и-мэйл хаягаар эсвэл 317027 дугаарын утсаар холбогдоно уу. Монголын Бизнесийн Зөвлөлөөс уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт хийдэг болон хийхийг хүсэж байгаа Монголын бүх компаниудыг энэхүү уул уурхайн Ханган нийлүүлэгчдийн сүлжээнд нэгдэхийг уриалж байна. |




