|
Ханган нийлүүлэгчдийн сүлжээнд бүртгүүлэх Эндээс Монгол болон Англи хэл дээр хоёр бүртгэлийн хуудсийг татаж авна уу.
Бүртгэлийн хуудсийг заавал Англи болон Монгол хэл дээр бүрэн дүүрэн бөглөөд Монголын Бизнесийн Зөвлөлийн Зохион байгуулагч Б.Цолмонд
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
и-мэйл хаягаар эсвэл 332345 факсаар явуулна уу.
Томоохон уул уурхайн компаниудын хүсэлт, Оюу Толгой төслийн захиалгаар Монголын болоод гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, хандивлагчид болон элчин сайдын яамдуудын төлөөллөөс бүрдсэн 130 гаруй гишүүдийн нэгдэл бүхий Монголын Бизнесийн Зөвлөл (www.bcm.mn) уул уурхайн салбарт чанарын өндөр түвшинд бараа, үйлчилгээ нийлүүлэх боломжтой үндэсний компаниудын чадавхийг тодорхойлсон мэдээллийн сан бүрдүүллээ. Ханган нийлүүлэгчдийн сүлжээнд одоогийн байдлаар 1300 компаниуд бүртгүүлээд байгаа бөгөөд бизнесээ өргөжүүлэх, гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж нээлттэй болж байна.
Ханган нийлүүлэгч Та энэхүү мэдээллийн системд орсоноор бүтээгдэхүүн үйлчилгээгээ үнэгүй сурталчилж, өргөн хэмжээний сүлжээгээр дамжуулан бизнесээ өргөжүүлэх таатай боломж бүрдэнэ. Таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг Монгол оронд үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулахаар зэхэж байгаа бүх гол гол уул уурхайн компаниуд үзэж танилцах болно.
Та бүхэн энэхүү уул уурхайн Ханган нийлүүлэгчдийн сүлжээнд бүртгүүлэх талаар гарсан аливаа асуудал хүсэлтийг Монголын Бизнесийн Зөвлөлийн Зохион байгуулагч Б. Цолмонтой
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
и-мэйл хаягаар эсвэл 332345 дугаарын утсаар холбогдож уламжилна уу.
Монголын Бизнесийн Зөвлөлөөс уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт хийдэг буюу хийхийг хүсэж байгаа Монголын бүх компаниудыг энэхүү уул уурхайн Ханган нийлүүлэгчдийн сүлжээнд нэгдэхийг уриалж байна. |
|