|
ХААН Банк Монгол Улсын “Шилдэг Банк” шагналыг дахин хүртлээ |
|
|
|
|
Source: Onoodor Date: 23 July, 2010
Олон улсын түвшинд шалгаруулалтаа явуулдаг Евромани сэтгүүлээс олгодог “Оны Шилдэг Банк” гэсэн энэхүү нэр хүнд бүхий шагналыг ХААН Банк тав дахь жилдээ дараалан хүртэж байгаа нь энэ юм. Банкны төлөөлөгчид 7-р сарын 15-ны өдөр Хонгконгод зохион байгуулагдсан Шагнал гардуулах ёслолд оролцон шагналаа хүлээн авлаа.
Монгол Улсын шилдэг банкаар шалгарсан ХААН Банкны талаар Евромани сэтгүүлийн шинэ дугаарт бичихдээ: “орон нутгийн бие даасан үнэт цаасны компаниуд болон тус зах зээлд оролцогчид ХААН Банкыг хамгийн шилдэг компанийн засаглал, мөн хамгийн сайн тайлан тэнцэлтэй хэмээн хүлээн зөвшөөрдөг. 2009 оны 10 сард нийт хөрөнгө нь 1 их наяд төгрөг хүрсэн Монголын анхны банк болж бүх салбартайгаа нэгэн зэрэг холбогдох онлайн сүлжээнд холбогдсоноороо мөн л салбартаа анхдагч болсон байна. ХААН Банк нь улсдаа хамгийн олон АТМ бүхий сүлжээтэй банк бөгөөд Монгол Улсын санхүү эдийн засгийн хөгжилд хамгийн томоохон хувь нэмэр оруулах банк юм” гэжээ.
|
|
Source: Baabar.mn Date: 21 July, 2010
Нүүрс нь одоогоос 1 саяас 400 сая жилийн өмнө байсан ургамлын чулуужсан үлдэгдэл юм. Одоогоор мэдэгдэж байгаагаар манай гариг дээр 1 ихнаяд орчим тонн нүүрсний нөөц байгаа аж. Энэ бол 10-ын 12 зэрэгт болж байна. Нөөцийн ихэнх нь Австрали, Хятад, Герман, Энэтхэг, Орос, Индонез, Польш, Өмнөд Африк гэсэн хэдхэн оронд ноогддог байна. Антрактид болон Хойд мөсөн далайн дор асар их нөөц бий гэж бас ярьдаг.
Нүүрсийг хүн хэдийнээс түлшинд хэрэглэж эхэлсэн нь мэдэгддэггүй, лав л маш эрт байж таараа. Харин анхны уурхай Хятадад 300 орчим онд нээгдсэн бол Тан улсын үеэс нүүрс нь тэдний гол түлш болжээ. Европчууд XIII зуунаас нүүрсний аж ахуй эрхлэх болж XVII зуунаас англичууд дэлхийн олзворлолтын 80 хувийг дангаараа гарган, энэ үйлдвэрлэлд 200 жил ноёрхсон гэдэг. Одоо Хятад дангаараа 1,2 тэрбум тонн нүүрс жилд олзворлон тэргүүлж байхад Англи үүнээс 12 дахин бага үйлдвэрлэлээр 10 дугаар байр эзэлж байна. Дэлхий даяараа 5-6 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж ашигладаг бололтой.
Хэдийгээр цөмийн, дотоод шаталтын, сэргээгдэх зэрэг эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр нээгдсээр буй боловч өнөөдөртөө нүүрс нь голлох үүрэг гүйцэтгэсээр байна. Нүүрсийг нүүрс төрөгчийн агууламжаар нь дөрөв ангилдаг юм байна. Энэ нь чулуун нүүрс, битүм нүүрс, хагас битүм нүүрс, хүрэн нүүрс. 82-87 хувийн нүүрстөрөгчийн агууламжтай битүм нүүрснээс кокс гаргаж авна. Үүнийг бас коксжих нүүрс ч гэнэ. Кокс гэдэг нь гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг боловсруулсан түлш. Маш их дулаан ялгадаг. Үүнийг битүм нүүрсийг агааргүй орчинд шатаан гаргаж авна. Байгаль орчинд маш хортой технологи гэх, учир нь энэ процесст хүхэр их хэмжээгээр ялгаран дэгддэг, тэр нь хур тундастай эргэж буудаг аж. Дээрх бүх мэдээллийг нэвтэрхий толиос олж авлаа.
|
|
Read more...
|
|
С.Батболд: Иргэддээ сар бүр хишиг, хувь хүртээнэ |
|
|
|
|
Source: Ardiin Erkh July 09, 2010
2010 оны наймдугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт сар бүр 10 мянган төгрөгийн хишиг, хувийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар төлөвлөсөн. Мөн 2011 оноос хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
Сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн иргэн бүрт 2011 оноос эхлэн сар бүр 21 000 төгрөгөөс доошгүй хэмжээний хишиг, хувь олгох юм.
“Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70 мянган төгрөг олгосон. Мөнгийг бөөнөөр олгосон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлага ажиглагдсан юм.
Иргэн бүрт өгч байгаа энэ хишиг, хувийг 0-18 насны бүх хүүхэд ч хүртэх юм.
Засгийн газар хөгжлийн асуудалд анхаарч иргэдээ өрсөлдөх чадвартай, боловсролтой болгохын зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийг зорьж байна.
|
|
Сэтгэлгээний хоцрогдол уу, ойлголтын зөрөө юу? |
|
|
|
|
Source: baabar.mn June 17, 2010
УИХ-ын гишүүн Чулуунбатын ойрмогхоны ярилцлагыг уншлаа. Эдийн засгаа сүйрүүлээд ухаангүй угсраа алхамуудаараа улс орноо алаад дууслаа шүү дээ гэж тэрээр ярьжээ. Хэрэг төвөгт холбогдоод байгаа нь тусдаа асуудал, ярьсан юм нь үнэн гэдэг бас өөр асуудал. Баярцогт, Зоригт, Тэмүүжин гээд цаана нь эрүүл саруул юм ярьдаг хүмүүс бий л дээ. Харамсалтай нь ингэсхийгээд дуусчиж байгаа харагдаад байдаг юм. Хэрвээ парламент нь нийт ард түмний жижигрүүлсэн тусгал мөн юм бол манай нийгэм тэр чигээрээ галзуурчихаж. Биологичид, сэтгэл судлаачид, социологчидын хэлж байгаагаар тухайн нийгэмд эзлэх сэтгэцийн өвчтэй хүн хоёр хувиас дээш гарах юм бол эрүүл биш нийгэм гэж тооцдог гэнэ. Хараад байхад лав УИХ-д энэ тоо аль хэдийнээ өнгөрсөндөг өө.
Социализм капитализмд хоюуланд нь сурсан, энэ хэд дотроо сүрхий боловсорсонд тооцогддог Хүрэлбаатар сая ярилцлага өгчээ. Түүнийхээр сүүлийн үед махны үнэ өсөөд байгаа нь улсын бэлтгэлд нөөцөлсөн махыг багадуулчихсан учиртай юм байна. Хойтон бол овоолоод тавьчих бололтой юм. Намар махны үнэ буудаг, хавар өсдөг. Энэ бол бараг л байгалийн хууль. Цаашид ч тийм байх болно. Үүнийг олж мэдэхэд заавал латин үсгийн боловсрол шаардлагатай биш. Өнгөрсөн намар 22-ын товчооноос наана амьд хонь оруулсан байна, арьсыг нь зараад махаа ил задгай хаяж нохой шувуу цуглуулаад байна гэж бөөн л хэл ам болж байсан. Энэ намар ч бас л тэгэх биз. Харин энэ хавар махны төгрөгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүн өнгөрсөн жилийнхээс хавьгүй илүү байгаа нь бэлтгэлийн мах багадсаных биш зах зээл рүү хүрэлбаатартнууд араасаа хариуцах бараа үйлчилгээний баталгаагүй цаасан мөнгө ихээр хийсэнтэй холбоотой. Яагаав өнөө эх орны маань хишиг! Нэг л үгээр хэлэхэд мах үнэд орлоо гэхээсээ төгрөгийн ханш уналаа гэмээр санагдана. Инфляци одоо хэдийнээ хоёр оронтой тоо руугаа орчихсон. Энэ бол алаагүй баавгайн арьсыг хуваан Оюутолгойн гэх шагналын мөнгийг хүн толгойтой болгонд бэлнээр тараасны гор. Баялагийн хараал гэж энийг хэлээд байгаа юм. Байгалийн баялаг нь биш тэндээс гэнэт буй болсон асар их мөнгө нь шийдвэр гаргагчдын амаар дамжин ард түмнээ хорлож улс гүрнээ сүйрүүлдэг номтой. Учир нь тэнэг хүн олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй. Харин үүнийг олж мэдэхийн тулд ядахнаа долоо, аягүй бол наймдугаар анги төгссөн байх шаардлагатай байхаа.
Ер нь тэгээд махны үнэ тогтоох нь Засгийн газрын ажил мөн үү? Төрийн оролцооноос болж л юмны үнэ айхтар савлаж байгаа шүү дээ. 1994 онд махны үнэ 350 төгрөг хүрээдэхсэн чинь Засгийн газар учиргүй сандарч махны дээд үнийг 350 төгрөгөөр тогтоож зарлиг тушаал гаргаж байсныг санаж байна. Харин маргааш нь махны үнэ 550 төгрөг болж билээ. Тэгэхэд мах комбинат улсын өмч байсан юм шүү. 350 төгрөгөөр заруулдаг шалгадаг барьдаг баахан хүн томилогдож сүр бараа болсон ч авилгач нар л жаал цадаад өнгөрч билээ. Нөөцлөх дуртай юм бол зах зээлд хахаж багаа сүү, архи зэргийг бас цааш нь хадгалж байя л даа, авилгачидад бүр л илүү ашиг унана шүү дээ. Ингэхээр төрийн оролцоог зориуд буй болгон сүржигнэж байж дундаас нь ашиг завшаан хайж байгаа бол нэлээд өндөр боловсрол хэрэгтэй. Мах бэлддэг социалист арга байсаар л байна. Намар нь бэлдээд л өвөл нь хадгалаад л, хавар нь үнийг нь хянаж зараад л. Төвлөрсөн төлөвлөгөөнөөс гараад даруй хорин жил өнгөрлөө, өөр арга олдохгүй байна уу? Мах бэлтгэгчид хавар тухайн жинд хүрсэн махыг худалдаанд гаргах юм бол ийм тийм аргаар дэмжинэ, малчид амьдын жин нь тэд хүрсэн хонь үхрийг хавар авчирч өгөх юм бол шууд зах зээлийн үнээр авах баталгааг гаргана гэх мэтээр. Иймэрхүү юм бодож олоход харин долоогоо онц төгссөн латин үсэг бүгдийг нь цээжээрээ мэддэг энэтэр арай багадах байхаа.
УИХ-ын урдаа барьдаг боловсорч тэгширсэн хүн гэгддэг Зи Энхболд бас нэг наргиантай ярилцлага өгчээ. Түүнийхээр Монголын 30 тэрбум тонн (зарим нэг судлаачдын хэлж байгаагаар 100 гаруй тэрбум тонн гэсэн) нүүрсийг машинаар зөөж ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Галт тэрэг хэрэглэх юм бол цөөхөн хүн ажиллах гээд байна гэнэ. Ингээд хорин мянган хүнийг жолооч болгох гэнэ. Ажлын байр буй болгосон дэвтаат, аан? Дараагийн санал нь лавтай кран хэрэглэхийн оронд хүрзээр ухах тухай байх байх. Дахиад хорин мянган ажлын байр. Уг нь тэр нүүрсээ түмпэнд хийгээд явган зөөвөл бүр ч олон ажлын байр гарах юмсан, дэвтаат маань дутуудуулаад сэтгэчихэж.
Тийм ч шинэ санаа биш л дээ. Мао Хятадыг удирдаж эхлэнгүүтээ ийм санал гаргаж хэрэгжүүлж үзсэн юм. Ажлын байр ихээр нэмэгдүүлэхийн тулд айл болгонд жижиг зууханд ширэм хайлуулж байлаа шүү дээ. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд хүн болгоноор ялаа алуулж өглөө ажилдаа ирэхэд нь бүртгэж хураадаг байлаа. Бор шувуу агнах хөдөлгөөнөөр тэрбум хүн ажлын байраар хангагдаж байсан. Энэтхэгийг Конгресс нам удирдсан олон жилд техник технологийн бүхий л ололтоос тэд татгалзаж байв. Техникээр хийх юмыг ажлын байр гаргах үүднээс хүмүүсийн нүцгэн гараар гүйцэтгүүлнэ. Толгой дээрээ тавин тоосго ачаалаад арван давхар байшин руу аажуухан өгсөх жирэмсэн эмэгтэйг харах нь тийм ч зугаатай эд биш байна билээ. Конгресс намынхныг төрийн эрхнээс зайлуулсны дараа Энэтхэг техникийн дэвшлийг илүүтэй шүтэх болж улс орон нь хэдхэн жилийн дотор маш эрчимтэй хөгжиж хүн амынх нь орлого эрс нэмэгдсэн. Тэд ажлын байр нэмэгдүүлэхийн тулд оюуны багтаамжтай зах зээл рүү илүү анхаарсны хүчинд софт виэрээр дэлхийд тэргүүлэх боллоо. Оюуны багтаамжтай хөдөлмөр!
Бичиг үсэг бүрэн тайлагдсан, дөрвөө онц төгссөн, латин үсгийг нүдээ аниад дуржигнуулж чаддагууд нь ийм ярихаар бусдаас нь ер нь юу хүлээж болох вэ? Эд ийм байхаар мань хэнтийн гурав яахав? Хамаг хөрөнгөө 7/1-д шатаасан уурандаа таарсан болгоноо шантаажилж яваа шар нөхрийн марзан яриаг одоо аргагүй л гэхээс. Хошин шогийн жүжигчдээс хавьгүй илүү гарч орой болгон зурагт үзэгч биднийгээ хөхрүүлэн баясгадаг мулзан наймаачин хөөрхий аргагүй шүү дээ. Казиногийн хууль батлуулаад үхэх юмсан гэсэн мөрөөдлөөс өөр юу ч үгүй хоосон толгойг одоо юу ч гэх юм билээ. Цаана нь шалгалтаар баклаварын диплом нь хуурамч боловч профессорын диплом нь ориг болох нь батлагдсан луглагар эрдэмтэн байна. Чингис хаан болж морь унаж мод гозгонуулан замын хөдөлгөөн хаан байж хотоор давхидаг ориг гар бий. Аймаг хөгжүүлэх сангийн бүх мөнгөөр Чингисийн сүнсийг дуудан ирүүлж бороо гуйдаг эр бий. Зодоон цохион хийсээр яваад толгой нь туйпуу болчихсон нэлээд хэд байгаа. Интэрнэтийн яхуу комоос шинэ санаа шинэ хууль олж илрүүлдэг гар ч байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ долоо дахин их мөнгийг бэлчээрийн мал аж ахуй хөгжүүлэхэд зарцуулахаар хууль гаргаад түүнээ тайлбарлан зурагтын дэлгэцээс салахаа больсон бахархуу их гарын луйварчинг зальтан гэх үү, маанаг гэх үү? Эмэгтэйчүүдийн эмнэлэг олдоод байна, хүйсээр ялгаварлахаа зогсоож эрчүүд бидэнд эрүүлжүүлэх эмнэлэг олныг барьж өг гэж нэхээд яваа нөхрийн царайд тоглосон шинж ер алга байна билээ. Баян-Өлгий тусгаар тогтносны 70 жил гээд яваа нөхөр бол бүр ч тоглоогүй байх.
Манай улс бол хүний эрхийг маш их хүндэлдэг түүнээ хуульчилсан орон. Хэн ч тэнэг байх бүрэн эрхээр хангагдсан. Тэнэг байсны төлөө хэнийг ч шийтгэж болохгүй. Мөн олонхийг маш их хүндэлж тэдний шийдвэрийг дагадаг жинхэнэ ардчилсан улс мөнөөс мөн. Харин ийм лаг гарууд нь олонхи болчихоор мөн янзтай юм болноо доо! Санаа зовох юм тэр л байна. Учир нь чухам тэр олонхи монголчууд бидний хувь заяаг шийдэж байгаа шүү дээ... ий! Ийм олонхиос төрийн шийдвэр гарахаар улс орны эдийн засаг балрахгүй яах юм бэ, юунд нь гайхаад байгаа юм, Чуукаа? Уучлаарай Лүндээжанцаан! Бат-Үүлээ өршөөгөөрэй. Амаржаргал, Баярсайхан, Гончигдорж, Болд, Мөнх-Оргил, Сайханбилэг, Оюун, Алтай, Энхбат, зарим Энхболд энэтэрээ та нарыг хэлээгүй шүү. Та нар минь даанч цөөнх юм даа. Хэлсэн чинь тоогддог юм уу? Цаад олонхи чинь та нарын үгийг авч хэлэлцдэг үү?
|
|
|