Монгол улс: 2011 оны тойм PDF Print E-mail

 

Source: Oxford Business Group

 

Өнгөрсөн жилийн хувьд Монгол улсын хараахан хөндөгдөөгүй асар их хэмжээний байгалийн эрдэс баялаг нь тухайн засгийн газар эдийн засгаа төрөлжүүлж, дэд бүтэц, ажил эрхлэлт, болон орон сууцжуулалтыг сайжруулах замаар уг урагшлах хөдөлгөөнд дөрөөлөхийг зорьж байгатай зэрэгцээд хөрөнгө оруулалт болон өсөлтийг хурдацтайгаар татах бололцоо байгааг харуулсан жил байлаа. Гэвч энэ 6-р сарын сонгууль хүртэлх бэлтгэл ажлын явцад Ерөнхий сайд С. Батболдын засгийн газар улсынхаа байгалийн нөөцийг хамгаалах тал дээр улс төрийн дарамтанд орж болзошгүй юм.
10 дугаар сард Монголын Үндэсний Статистикийн Газар (ҮСГ) 2011 оны гуравдугаар улиралд ДНБ 16.7% -иар өслөө хэмээн мэдээлсэн нь жилийн дундаж үзүүлэлт 2010 оны 7%-ийн өсөлтөөс илүү гарах байх гэсэн таамагтай нийцэж байна. Хэдий тийм боловч, 2012 оны эцсээр эсвэл 2013 оны эхээр үйлдвэрлэл эхлэх үед, Оюу Толгойн зэс, алтны уурхай дангаараа Монгол улсын эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлж, ДНБ-нийг 25% эсвэл түүнээс ч илүү нэмэгдүүлэх болно гэж тооцоолж байна.
Оюу Толгой болон асар их коксжих нүүрсний уурхай болох Таван Толгойд түшиглэсэн өсөлт буй болно гэсэн итгэл найдвар нь засгийн газрын зарцуулалтад тусгагдаж, 10-р сард засгийн газрын мэдэгдсэнээр бол улсын төсвийн орлого нь 6.4 их наяд төгрөг ($4.99 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 35.4%, зардал нь 7.1 их наяд төгрөг буюу ($5.54 тэрбум ам.доллар) буюу ДНБ-ий 4.1% байхаар төлөвлөж байна. Төлөвлөж буй төсвийн алдагдал нь 700 тэрбум төгрөг ($546 сая ам.доллар) буюу ойролцоогоор ДНБ-ий 4.1% байв.
Улаанбаатарын мэдээлснээр бол уг төсөв нь төсвийн орлогыг тогтворжуулах, уул уурхайн орлогыг хүн амын дунд шударга тэгш хуваарилах зарчмыг хангах, боловсрол, нийгмийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн оршин суугчдад удирдлагын илүү их эрх мэдэл болон үүрэг хариуцлагыг шилжүүлэхэд чиглэгдсэн байлаа.
Ноосны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тэмээ, хонины ноос үйлдвэрлэгчдэд зориулан 50 тэрбум төгрөгийн ($39 сая) бонд, мөн түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн ($117 сая) бонд нэмж гаргахыг Засгийн газар зөвшөөрчээ.
Уул уурхайгаас орж ирэхээр төлөвлөсөн баялаг нь мөн нийт эдийн засаг болон банк санхүүгийн салбарт өсөлт тархах нөхцөл болов. 2011 оны эхний 10-н сард Засгийн газрын төсвийн орлого 3.47 их наяд төг ($2.64 тэрбум ам.доллар) хүрч өссөн бол, нийт зарлага болон нийт цэвэр зээл олголт 3.29 их наяд төгрөг ($2.5 тэрбум ам.доллар) болсон нь 189.7 тэрбум төгрөгийн ($144.17 сая ам.доллар) илүүдүүлд хүргэжээ.
Гадаад худалдаа өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 90%-иар өсч, 4.33 тэрбум ам.долларт хүрсэн байна. ҮСГ-ын мэдээлсэнээр бол, татварын орлого 964.7 тэрбум төгрөг ($733.17 сая ам.доллар) болж өссөн нь өнгөрсөн үеийн мөн үеийнхтэй харьцуулбал 46.7%-иар өссөн үзүүлэлт юм.Үүний зэрэгцээ, ҮСГ-ын 11-р сард мэдээлсэнээр бол, 2011 оны эхний 11 сард аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 175.4 тэрбум төгрөгөөр ($136 сая ам.доллар) өсөж, 2010 оны мөн үетэй харьцуулахад 10.4%–иар буюу 1.86 их наяд төгрөгөөр ($1.45 тэрбум ам.доллар) өсчээ.
Гэхдээ энэ итгэлтэй байдал нь Монголын хөрөнгийн биржийн (МХБ) жилийн сүүлчийн хагасын мэдээлэлд тусгагдаагүй ба 4-р сараас 12 –р сар хүртэл 18%-иар унасан байна. Ирэх жилүүдэд Батболдын шинэчлэлийн төлөвлөгөөний нэг хэсэг болох технологи болон дүрэм журам зохицуулалтуудыг сайжруулсанаар зарим талаар энэ үзүүлэлт сайжирна гэж найдаж байна.
Олон улсын үнэлгээний байгууллага болох Стандартс энд Пүүрс банкны хэтийн төлөвийн талаарх тодорхойлолтоо дахин засварлаж, тус тусгаар улсын хамгийн дээд зээлийн үнэлгээг нийтэд нь нэмэгдүүлэх үед буюу 12-р сард эрс өсөлтийг авч чадсан банкны салбарт ийм тогтворгүй байдал ажиглагдсангүй. 9-р сард Засгийн газар мэдэгдэхдээ, байгалийн нөөцтэй холбоотой баялгийг зохицуулах асуудалтай холбогдуулан Катар болон Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудын загварыг судалж байсны зэрэгцээ дэлхийн хэмжээний томоохон 16 банкны зөвлөгөөг авсан гэжээ.
Монгол улсын Төв банк 2011 оны ихэнх [нөөцөө] зарцуулж Монголын санхүүгийн систем болон өндөр өсөлтийн үедээ яваа эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Хэдийгээр Төв банк туйлын хүчин чармайлт гаргаж байсан боловч 4-р сард бодлогын хувь хэмжээ 11.5%-иар өсч, 2011 оны 9-р сард инфляци 10%-иар өссөн нь 12 сарын дундаж болох 9%-иас давсан үзүүлэлт юм.
Инфляцид бодитойгоор нөлөөлсөн хүчин зүйлс бол 2011 онд зах зээл нь өсөлттөй байсан ажил эрхлэлт болон цалин байв. Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажилгүй иргэдэд зориулан ажлын байр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг бизнесийн эрхлэгчдээс хүсч, 12-р сард яамдуудын мэдээлсэнээр бол 2011 онд шинээр 72080 үндсэн ажлын байр болон 45000 түр зуурын ажлын байр бий болсон байна. 2012 онд төрийн албан хаагчдын цалинг дунджаар 53%-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө засгийн газар нэг сарын өмнө зарлаад байна.
Тус улсын агуу том уул уурхайн төслүүд нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд гол хувь нэмэр оруулагч нь байв. Дэлхийн хамгийн том коксжих нүүрсний нэг хэсэг болох Эрдэнэс-Таван Толгой нүүрсний уурхайн нийтэд зарласан анхны хувьцааг (IPO) 2012 онд Лондонгийн Хөрөнгийн Бирж дээр зарлах хуваарь гарсан байгаа бөгөөд үүний үр дүнд $15 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байна. .
Мөн түүнчлэн 2012 онд ихээхэн хэмжээний зэс, алт бүхий Оюу толгойн уурхайн хувьд маш чухал дэвшлүүд гарч байна. 66%-ийг нь эзэмшдэг Рио Тинто ба Айванхоу компаниуд (үлдсэн хувийг уул уурхайн улсын компани) тооцоолж байгаагаар үйл ажиллагааны эхний 10 жилд уг Говь цөлийн уул уурхайгаас жилд дунджаар 544.21 сая кг зэс, 650000 унц алт мөн 3 сая унц мөнгө олборлох ажээ. Уг асар том талбайд 14000 хүн ажиллуулж байгаа бөгөөд 2012 оны эцсээр буюу 2013 онд үйлдвэрлэлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Ажиглагчид Монгол улсын хүчин чадлын тухайд санал нэгдэхийн хажуугаар өндөр өсөлтийг дагасан төөрөгдөл алдааны талаар адилхан санаа зовж байгаагаа илэрхийлэх шинжтэй байна. Эдийн засагт үзүүлсэн 2008 оны санхүүгийн хямралын үр нөлөөний талаарх таагүй дурсамжууд байсаар байгаа бөгөөд улмаар тус улсыг Олон улсын валютын сангаас $244 сая ам.долларын зээл хүсэхэд хүргэж байжээ.
Өмнө нь тулгарч буй бэрхшээлийг үл харгалзан Монгол улс одоогийн байдлаар эрчимтэй үе дээрээ байгаа бөгөөд засгийн газар нь уул уурхайн эрчимтэй өсөлтөөс хөрөнгө босгож эдийн засгийн бусад салбаруудаа төрөлжүүлж, өргөжүүлэхээр зорьж байна. Эрдэс баялгаас орж ирсэн орлогыг бусад ирээдүйтэй салбарууд руу бодлоготойгоор хуваарилах боломж олдож байгаа үед 2012 онд 2011 оных шиг өндөр өсөлттэй үзүүлэлттэй байх ёстой.
 

Сэтгэгдэл үлдээх


Security code
өөр тэмдэгтээр соль

SocialTwist Tell-a-Friend

Сүүлийн сэтгэгдлүүд

МБЗ Твитэр мэдээ

Мэдээний шугам

Мэдээний шугам

Таны байршил  : Нүүр Мэдээ Монгол улс: 2011 оны тойм