| USETEC- Олон улсын уул уурхайн болон үйлдвэрлэлийн бусад хуучин буюу хэрэглэсэн машин механизмын үзэсгэлэн худалдаа 2012 оны 3 сарын 05-07, Кёлн, Герман |
|
|
|
|
Монголын Бизнесийн Зөвлөл, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс Баялаг, Түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөр, Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны дэмжлэгтэйгээр 2012 оны 3 сарын 5-7-нд Германы Кёлн хотод зохион байгуулагдах дэлхийд томоохонд тооцогддог уул уурхайн болон үйлдвэрлэлийн бүхий л төрлийн хэрэглэсэн (second hand/used) машин тоног төхөөрөмжийн USETEC үзэсгэлэн худалдаа болон тусгай бизнес хөтөлбөрт оролцох Монголын бизнесийн төлөөлөгчдийг бүртгэж эхэллээ.
Энэхүү олон улсын арга хэмжээнд дэлхийн олон орны төрөл бүрийн машин тоног төхөөрөмжийн диллерүүд цуглаж шууд газар дээрээ танилцуулж, хамтрах бизнесээ ярилцдаг бөгөөд мэдээж хэрэглэж байсан машин тоног төхөөрөмж гэдэг утгаараа харьцангуй хямд боловч бас нөгөө талаар Германы стандартад заагдсан чанарын баталгаатай байхаараа онцлог юм.
Бизнес хөтөлбөрт Германы томооохон компаниудын үйл ажиллагаатай танилцах болон түүхийн дурсгалт газарт зочлох зэрэг нэмэлт зохион байгуулалтын ажлууд орох болно.
Бүртгүүлэхийг сонирхсон буюу нэмэлт мэдээлэл авахыг хүссэн хүмүүс Монголын Бизнесийн Зөвлөлийн (BCM) 317027, 99066062 дугаарт хандана уу.
Бүртгэл 2012 оны 2 сарын 6-нд дуусгавар болно.
|