Монгол улс: Мах махан бүтээгдэхүүний салбар дахь шинэ боломж PDF Print E-mail

 

Source: Oxford Business Group 

Хөдөө аж ахуйн салбар өвөлжих бэлтгэлээ хангаж байх зуур Хятад улстай хийж буй экспортын томоохон арилжаа хэлэлцээр болоод Орос улстай хийж буй худалдааны харилцаанд ахиц дэвшил гарсан нь Монгол улсын махны үйлдвэрлэлийн хэтийн төлөв байдлыг сэргээж байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дэд сайд Х.Золжаргал болон Хятадын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий удирдлагын Дэд ерөнхийлөгч Пү Чан Чен нар боловсруулсан махны хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, ирэх гурван жилд Хятад руу 8 сая толгой хонь гаргах махны худалдааны хэлэлцээрийг 11-р сарын эцсээр Улаанбаатар болон Бээжингийн хооронд байгуулжээ.
Монголын эрүүл ахуйн стандартад ахиц дэвшил гарсан нь уг хэлэлцээрийг байгуулах боломж олгосон тухай орон нутгийн хэвлэл мэдээллээр мэдээлсэн байна. Чухамдаа шинэ жилд сэргэх худалдаатай зэрэгцээ, Монгол улсаас орж ирэх махны импортод ногдуулах хорио цээрээ цуцалж байгаагаа Орос улс 11-р сарын 22-нд мэдэгдсэн бөгөөд тус улсын үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махны 40%-ийг, махны экспортын 23%-ийг хангадаг Жаст Агро саяхан хүнсний аюулгүй байдлын дэлхийн стандартыг нэвтрүүлсэн тухайгаа мэдэгджээ.
11-р сард орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнээр 2010 онд Монгол улсын махны экспорт өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал 32.9%-иар өссөн нь өнгөрсөн жилийн 17,900 тоннтой харьцуулбал 23,800 тонн-ын өсөлт байв. Нэг хонь дунджаар 20кг гэж үзвэл Хятад улс руу гаргах 8 сая хонь гэдэг нь 160 сая кг мах гэсэн үг. Уг хэлэлцээрийн дагуу Монгол улс мөн ямааны мах болон улаан буудай экспортлох юм.
Монгол улсын 3.3 сая хүн амыг нь түүний 60 орчим сая толгой мал болон 112.8 сая га бэлчээрийн талбайтай нь харьцуулбал махны экспорт болон холбогдох салбаруудад түшиглэн хөрөнгөжих бүрэн бололцоо байна. 2012 онд дэлхийн махны хангамж улам багасаж, улмаар үнэ өсөх магадлалтай. Хөрш зэргэлдээ Орос болон Хятад улс бол дэлхийн мах импортлогч хамгийн том улс орнуудын нэг юм.
Өсөн нэмэгдэж буй хүнсний үнээс шалтгаалан махны дутагдалд өртөн хямарч буй улс орнуудтай адилгүй Монгол улсын хувьд газар нутгийнх нь 72% нь бэлчээрт тооцогддог ч хэт их үйлдвэрлэлийн асуудалтай тулгарч байсан байна. Тус хүн амын нэг хүнд ногдох махны хэрэглээ нэг жилд ойролцоогоор 75-85 кг байгаа нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.
Монгол улсын ДНБ-ийн 20%-ийг хөдөө аж ахуйн салбар эзэлж, ажиллах хүчний 42%-иас илүүг хамарч байна. Тус улсын хотуудаас гаднах ихэнх ажил нь мах, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл зэрэг мал аж ахуйтай холбоотой байдаг.
Монгол улсын жилийн махны үйлдвэрлэлийн 85%-аас 95%-ийг дотооддоо хэрэглэдэг бөгөөд экспортлох боломжтой байгаа махны хувьд нэг кг тутамд ойролцоогоор $1 ам.доллар байгаа нь Австралийн экспортлогчдоос даруй гурваас дөрөв дахин доогуур үнэ юм. Монголын махны холбооны тооцооллоор 2010 онд махны экспортын хангамж 111,400 тонн байсны 89,000 тонн нь ямааны мах, 10,000 тонн нь адууны мах, 10,000 тонн нь үхрийн мах, 2400 тонн нь хонины мах байжээ.
НҮБ-ын Үйлдвэрлэлийн хөгжлийн байгууллагын 2011 оны тайланд дэлхийн зах зээл энэ хэмжээг “амархан” шингээж чадах байтал “үйлдвэрлэлийн хүндрэл болон хүнсний аюулгүй байдлын асуудал”-аас болоод дотоодын үйлдвэрлэл нь хязгаарлагдсан байна гэж үзжээ.
НҮБ-ын Үйлдвэрлэлийн хөгжлийн байгууллагаас худалдан авагчдын хүсэлтэнд нийцэхээр махыг жижиглэж, хэсэгчлэн хувааж савлах нь махны үнэлэмжийг илүү өсгөнө гэж Улаанбаатарчуудад зөвлөсөн байна. Мөн Дундад Ази руу хонины мах нийлүүлэх талаар судлах хэрэгтэй гэжээ. Тус бүс нь Австралиас 2010-2011 онд 36,522 тонн хурганы мах, 39,272 тонн хонины мах импортлосоноор Австралийн хамгийн их хонины мах экспортлогч болжээ.
Монголын махны үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээшлүүлж буй зүйл бол мал маллагаанд ашигладаг стеройд болон нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ маш ховор, ямар ч гормон болон хүнсний орцод нь ямар нэгэн химийн бодис байдаггүй явдал юм. Гэвч засгийн газар илүү дэвшилтэт эрүүл ахуйн шаардлагад нийцсэн махны үйлдвэрлэлийн системүүдийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш энэ зах зээлд хөрөнгөжихийн тулд органик гэсэн баталгаа олж авах шаардлагатай байна.
Уг салбарт тулгарч буй бас нэг бэрхшээлтэй асуудал бол 11-ээс 4-р сар хүртэл үргэлжилдэг тус улсын туйлын хүйтэн өвөл юм. Дэлхийн Банкны дурьдсанаар бол 2009-2010 оны зуднаар (гантай зун болон хүнд өвлийг нэгтгэсэн Монгол нэр томъёо) зарим малчид нийт малынхаа 70% хүтэл хувийг алдсан байна. 2010 оны өвөл 11 аймагт гамшгийн онцгой байдал зарлажээ.
Дэлхийн Банкнаас малчдын амьжиргаа болон аюулд өртөөд байгаа үндэсний гол нөөцүүдийг хамгаалах хүнс тэжээлээр хангагдсан яаралтай тусламжийн байгууламжуудыг барихыг зөвлөсан байна. Мөн банкны санхүүжилтээр хэрэгждэг Тогтвортой амьжиргаа хөтөлбөртэй хамтран ажиллаж, бэлчээрийн эрсдлийн менежмент болон нутгийн бүлэг иргэдийн санаачилсан сангуудад дэмжлэг үзүүлэхийг засгийн газарт зөвлөсөн байна.
2011 онд зудын эрсдлийн айдас өндөр байгаа үед Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам өвөлжилт болон хаваржилтын бэлтгэл 90% хангагдсан хэмээн 11-р сард мэдэглээ. Тус яамны мэдэгдэж байгаагаар бол гол хотууд болон алслагдсан бүсүүдийн малын тэжээлийг 10%-иар нэмэгдүүлсэний зэрэгцээ хорхой шавьж болон халдварт өвчний эсрэг хамгаалах арга хэмжээ авсан байна.
Монгол улсын Хятад улстай хийсэн махны экспортын хэлэлцээр болоод Орос улстай худалдаагаа дахин нээсэн явдал нь махны экспортыг зайлшгүй нэмэгдүүлнэ. Гэвч хэрэв тус улс Австрали улстай өрсөлдөж, тус бүсийн огцом өсөлтийн давуу талыг ашиглах гэж байгаа бол мал аж ахуйн дэд салбарын ашгийг дээд зэргээр хүртэхийн тулд стандартаа сайжруулж, үйлдвэрлэлийн байгууламжуудыг өргөжүүлэх шаардлагатай болно.

 

Сэтгэгдэл үлдээх


Security code
өөр тэмдэгтээр соль

SocialTwist Tell-a-Friend

Сүүлийн сэтгэгдлүүд

МБЗ Твитэр мэдээ

Мэдээний шугам

Мэдээний шугам

Таны байршил  : Нүүр Мэдээ Монгол улс: Мах махан бүтээгдэхүүний салбар дахь шинэ боломж