| Олон Улсын Уул Уурхайн Хөрөнгө Оруулалт, Тоног Төхөөрөмжийн “PDAC 2012” үзэсгэлэн, 2012 оны 3 сарын 4 – 7. Торонто, КАНАД |
|
|
|
|
Монголын Бизнесийн Зөвлөл, Канадын Элчин сайдын яамны Худалдааны хэлтсийн дэмжлэгтэйгээр, 2012 оны 3 сарын 4 – 7ний хооронд Канад улсын Торонто хотноо зохион байгуулагдах Олон Улсын Уул Уурхайн Хөрөнгө Оруулалт, Тоног Төхөөрөмжийн “PDAC 2012” үзэсгэлэнд оролцох Монголын бизнес төлөөлөгчдийг бүртгэж эхэллээ. Уг үзэсгэлэн нь дэлхийд хамгийн томд тооцогддог бөгөөд үзэсгэлэнд дэлхийн 120 улсын нийт 1000 гаруй компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм. Үзэсгэлэнгийн үеэр уул уурхайтай холбоотой сургалт семинарууд зохион байгуулагдана. Хөтөлбөрт “PDAC 2012” үзэсгэлэнд оролцохоос гадна бусад чөлөөт цагийн сонирхолтой хөтөлбөр багтсан болно. Нэмэлт мэдээллийг 317027 эсвэл This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it -т хандаж авна уу. Бүртгэл 2012 оны 1 сарын 27ны 18:00 цагт дуусгавар болно. |