Монголын Бизнесийн Зөвлөл Үнэт цаасны хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар батлагдахыг дэмжиж байна PDF Print E-mail
Лондонгийн Хөрөнгийн Биржийг төлөөлөн Монголын Хөрөнгийн Биржэд албан томилолтоо гүйцэтгэсэн ноён Билл Горманы нээлттэй захидлыг Монгол хэл дээр хөрвүүлэн (албан бус) нийтэллээ.
Монголын Бизнесийн Зөвлөл Үнэт цаасны хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар батлагдахыг дэмжиж байна.Энэхүү хуулийг баталснаар МХБ-ын цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Эрхэм хүндэт Сайдууд, Засгийн газрын түшмэдүүд болон Монголын үнэт цаасны зах зээлийн шинэчлэлийг сонирхож байгаа бусад иргэдээ,
Монгол оронд ажилласан томилолтын хугацаанд, Эрдэнэс Таван Толгойг (ЭТТ) амжилттай, цагийг нь олж хувьчлахын тулд УИХ Үнэт цаасны зах зээлийн тухай үнэхээр сайн хууль батлах шаардлагатай болоод байгааг сайн ойлгосон билээ. Энэхүү захидлаар өөрийн санааг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Гэхдээ миний доорх санал цоо шинэ зүйл биш бөгөөд оролцогч талуудаас уг хуулийн төсөлд өгсөн саналуудаас санаа авсан зүйлүүд бий.
Одоогийн Үнэт цаасны тухай хууль бол үнэхээр шаардлага хангахгүй болжээ. Энэхүү хууль нь тухайн үеийн шаардлагаар батлагдсан боловч одоо цаг үе өөрчлөгдөн, хуулийн зорилго ч өөр болсон байна. Энэ хууль нь батлагдсан тухайн үеийнхээ дотоодын хөрөнгө оруулагч хувь хүмүүсийг бодолцон бичигдсэн тул одоогийн бий болоод байгаа хөрөнгө оруулагч байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолыг тооцоолоогүй байна. Хувьцаа эзэмшигч болон хувьцаанаас ашиг хүртэгчийн хоорондын ялгаа энэ хуулиас харагдахгүй, мөн хөрөнгө оруулагчийн үнэт цаасны талаар хуулийн хариуцлага үүрэх санхүүгийн байгууллагын тухай заалт байхгүй. Энэ хуулиар бол Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр “Бүртгүүлсэн” компаниуд бусад бирж дээр хувьцаагаа бүртгүүлэх нь бараг боломжгүй харагдаж байна.
Өнөөдрийн хүсэл шаардлагад нийцсэн төгс сайн хуульгүйгээр, ЭТТ болон бусад компаниудын хувьчлал явуулбал тэдгээрийн хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох асуудал хүндэрч, хувьцааны үнэлгээнд ч муугаар нөлөөлнө.
МХБ-ийн зүгээс, шаардлага хангасан сайн хуультай болоход үргэлж санаа тавьж ирсэн билээ. 2011 оны 9 сарын 1-нд, миний бие МХБ-ийн нэрийн өмнөөс Үнэт цаасны тухай хуулийн Ажлын хэсэгт өөрийн төслийг хүргүүлсэн юм. Энэхүү төсөл нь олон улсын хэд хэдэн хуулийн фирмүүд болон зах зээлд оролцогчдын оролцоотой бүтсэн бөгөөд дотоод гадаадын байгууллагуудын саналыг тусгасан. Энэхүү и-мэйлийг хүлээн авч уншиж байгаа та бүгдийн дунд ч уг төсөлд саналаа өгсөн хүн олон бий. Дараа нь төслийн хамгийн сүүлчийн засварыг үнэт цаасны зах зээлээр мэргэшсэн Дэлхийн Банкны хуульч маш сайн гүйцэтгэн бараг эцсийн хувилбар болгосон.
Одоогоор Ажлын хэсэг хүлээж авсан төслүүдээ нэгтгэн нэг болгоод байгаа ч тэр хувилбарынх нь бүрэн англи хувилбарыг би хараахан олж үзээгүй бөгөөд тэрхүү хуулийн төслийн зөвхөн 41-ээс 46 дугаар зүйлийг МХБ болон Лондонгийн ХБ-ийн багтай хамтран хянаж, өөрсдийн саналаа өгөөд байна.
Миний ойлгосноор энэхүү хуулийн төслийг 2012 оны 4 сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа нь Эрдэнэс Таван Толгой IPO-гоо 2012 оны 3 сард гаргана гэж төлөвлөсөн ажлаас  хоцрох төлөвтэй байна. Энэхүү цаг хугацааны зөрүү нь нэлээд асуудал үүсгэх бөгөөд энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор миний бие энэхүү мэйлийг бичиж байгаа билээ.
Монголын хууль МХБ дээр Эрдэнэс Таван Толгойн хувьцааны 10-аас доошгүй хувийг бүртгүүлэхийг шаардана. Хэрэв шинэ Үнэт цаасны зах зээлийн тухай хууль цагтаа батлагдахгүй бол, Эрдэнэс Таван Толгой төслийн үйл ажиллагаа нь хуулийн “ацан шалаанд” орж болзошгүй. Өөр нэг асуудал бол биржид компаниуд бүртгүүлэхтэй холбоотой зохих дүрэм журмуудыг боловсруулах шаардлага юм. Эдгээр дүрмүүд нь МХБ-ийн Удирдах Зөвлөл ба Санхүүгийн Зохицуулах Хороогоор дэмжигдсэн байхаас гадна Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шаардлагад нийцэх ёстой. Хэрэв энэ хууль одоогийн УИХ-ын чуулганаар батлагдвал дээрх асуудлуудыг шийдэх хугацаа байгаа юм.
Улс төрийн харьяалал үл харгалзан, хөрөнгө оруулагчдыг татах орчин үеийн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шаардлагатай байна. Монголын иргэн бүрийн эрх ашигт энэ хууль нөлөөлөх болно. Одоогийн мөрдөгдөж байгаа энэ хууль бол Монголчуудын хэрэгцээг хангахгүй байгаа тул өөрчлөхөөс өөр аргагүй болоод байгаа билээ. Монгол Улсын Засгийн газар шинээр батлагдах Үнэт цаасны зах зээлийн хуулийн төсөлд эцсийн хяналт засварыг хийж, одоогийн Парламентийн чуулганаар батлуулахыг хүсэмжилж зөвлөмж санал болгож байна.
Та бүхэнд сайн сайхныг хүсье.
Билл Горман
 

Сэтгэгдэл үлдээх


Security code
өөр тэмдэгтээр соль

SocialTwist Tell-a-Friend

Сүүлийн сэтгэгдлүүд

МБЗ Твитэр мэдээ

Мэдээний шугам

Мэдээний шугам

Таны байршил  : Нүүр Мэдээ Монголын Бизнесийн Зөвлөл Үнэт цаасны хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар батлагдахыг дэмжиж байна