Дэлхийн Энтепренерүүдийн 7 хоногийн аяны үр дүн PDF Print E-mail
2011 оны 11 сарын 14-20 өдрүүдэд Дэлхий дахинаа 123 орны 10 сая хүн буюу бизнесс эрхлэгчид, оюутан залуус, төрийн түшээд болон ентепренерүүд нэгэн дор Global Entrepreneurship Week аянг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. GEW нь хувь хүн болон албан байгууллагад ентепренер сэтгэлгээг суурилууулж, хооронд нь холбож, шинэ санаа, шинэ шийдлээр эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чиглэгдсэн юм.
Шинэхэн үүсгэн байгуулагдсан “Шинэ Эхлэх Цэг” ТББ нь дотоодын болон гадаадын 8 ивээн тэтгэгч байгууллага, 25 хамтран зохион байгуулагч байгуулагуудтай хамтран анхны GEW Mongolia 2011 аянг амжилттай өрнүүлж чадсан юм. Бидний ерөнхий ивээн тэтгэгч байгууллага болох Хас Банк, Оюу Толгой ХХК, АПУ ХХК нь бидний үйл ажиллагааг зөвхөн ивээн тэтгээд зогсоогүй , EW Mongolia аянд их чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. GEW Mongolia –ийн нийт 10 арга хэмжээнд 700 гаруй залуус оролцсон юм. Монгол улсын ентепренер сэтгэлгээ, жижиг дунд бизнесийн талаар суралцаж, мэтгэлцэж мөн харилцан яриа өрнүүлж олон шийдэлд хүрсэн нь бидний хувьд асар их үр дүнтэй амжилттай долоо хоног болж чадсан гэж дүгнэж байна.
Энэхүү 7 хоногийн турш бид олон хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байсан юм. МҮОНРТ, 25-р суваг телевиз, Ийгл телевиз, UBS телевиз, ETV, Star телевиз, Монгол телевизийн мэдээний цаг болон зочны цагуудаар улс даяар цацагдсан бөгөөд, Business Times, Үндэсний шуудан зэрэг сонин хэвлэлээр олон нийтэд хүрсэн юм. Мөн мянга мянган хэрэглэгчдийг өөртөө татаж чадсан facebook.com, twitter.com, zindaa.mn, zaluu.com, biznetwork.mn, gogo.mn, zarlig.mn, болон бидний өөрсдийн бүх цахим хуудсуудаар бидний мэдээлэл тавигдаж байсныг дурьдахад таатай байна. Бидний зарим төсөлүүд 2012 он хүртэл үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй “Машин доторх бизнес найраа”, “Монголын төлөө кодлооч ” зэрэг тэмцээнүүдийн ялагч тодрох юм.
Та бүхэнтэй хамтран ажилласандаа бид маш их баяртай байгаа бөгөөд та бүгдийн оруулсан хувь нэмэр Монголын ентепренерүүд болон жижиг дунд бизнесийн зах зээлд асар их боломж авчирсан гэдгийг тодруулж хэлмээр байна. Бид ирээдүйд жижиг дунд бизнес болон ентпренер сэтгэлгээд чиглэсэн олон шинэ үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд та бүгдтэй цаашид ч хамтран ажиллах хүсэлтэй байна. Та бүхэнтэй GEW Mongolia 2012 – оор дахин уулзана гэдэгтээ итгэлтэй байна. 
Бидэнтэй хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Ерөнхий ивээн тэтгэгчээр
Оюу Толгой, ХасБанк, APU
Мөнгөн спонсор
Development Solutions, Synergy Goal, MAD Mongolia, Freiheit,  Hasu Holding, GE
Хамтран ажиллагч байгууллагууд
МҮХАҮТ, ITPark, Citi Institute, Business Council of Mongolia (BCM)
PwC, NMMA, WebGuru, Teach a Class, Mongolian Repat Leaders Club
Agaa Egee Project, Lawyers without Frontiers
Мэдээллийн хамтрагчид
Үндэсний Мэдээ, Zaluu.com
Zindaa.mn, Businessnews.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it 99196613- Д.Ганга аас лавлана уу.
Let's Rock
SWMONGOLIA NGO
 

Сэтгэгдэл үлдээх


Security code
өөр тэмдэгтээр соль

SocialTwist Tell-a-Friend

Сүүлийн сэтгэгдлүүд

МБЗ Твитэр мэдээ

Мэдээний шугам

Мэдээний шугам

Таны байршил  : Нүүр Мэдээ Дэлхийн Энтепренерүүдийн 7 хоногийн аяны үр дүн