| Техникийн Үйлчилгээний & Туслах Гэрээ Байгуулах Экспо - Парис, ФРАНЦ |
|
|
|
|
Олон Улсын Үйлдвэрлэлийн Салбарт Туслах Гэрээ Байгуулах “MIDEST 2011” болон Техникийн Үйлчилгээний “MAINTENANCE EXPO 2011” 2011 оны 11 сарын 15 – 18. Парис, ФРАНЦ Монголын Бизнесийн Зөвлөл, Франц Улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр 2011 оны 11 сарын 15 – 18ний хооронд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах Олон Улсын Үйлдвэрлэлийн Салбарт Туслах Гэрээ Байгуулах “MIDEST 2011” болон Техникийн Үйлчилгээний “MAINTENANCE EXPO 2011” үзэсгэлэнгүүдэд оролцох Монголын бизнес төлөөлөгчдийг бүртгэж эхэллээ. Уг хоёр үзэсгэлэнг Та нэг дор үзэх боломжтой бөгөөд үзэсгэлэнд дэлхийн 75 улсын нийт 700 гаруй компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм. Үзэсгэлэнд оролцсоноор метал боловсруулалт, пластик-каучук болон нийлмэл материалуудын боловсруулалт, мод, шил, керамик зэрэг бусад материалуудын боловсруулалтаас гадна цахилгаан, микро техник, гадаргуу болон дулаан зохицуулалтын зэрэг бүхий л үйлдвэрлэл, техникийн үйлчилгээг хамарсан сүүлийн үеийн дэвшилтэт технологитой танилцах боломжтой. Та бүхэн салбартаа тэргүүлэгч энэхүү үзэсгэлэнгүүдэд оролцох албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсанаар доорх үр ашгийг хүртэх бололцоотой. Үүнд: - Үзэсгэлэнд үнэ төлбөргүй оролцох Нэмэлт мэдээллийг 317027 эсвэл This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it т хандаж авна уу. Бүртгэл 2011 оны 09 сарын 26ны 18:00 цагт дуусгавар болно. |