| Э.АМАРТҮВШИНГ 52 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА |
|
|
|
|
Source: www.open-government.mn Date: 06 July, 2011
Засгийн газрын тэргүүн энэ үеэр суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн 14 дэх уралдаанд Монгол Улсаас анх удаагаа онцгой амжилт үзүүлж мөнгөн медаль, үзэгчдийн таашаалд нийцсэн дуурийн дуучин шагналыг тус тус хүртэж, эх орныхоо соёл урлагийн хөгжил, нэр төрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн явдалд баяр хүргэн цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог уг тэмцээн залуу уран бүтээлчдийн ур чадвар шаардсан олон улсын томоохон арга хэмжээ бөгөөд Төгөлдөр хуур, хийл, морин хийл, гоцлол дууны гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулдаг байна. Энэ жилийн тэмцээнд манай улсаас Э.Амартүвшин, Ч.Энхтайван, Ж.Бямбажав нар гоцлол дууны төрөлд амжилттай оролцжээ. Энэхүү олон улсын сонгодог урлагийн уралдааныг мэргэжлийн уран бүтээлчид дэлхийн олимпын наадамтай зүйрлэдэг байна. Олон улсын хэмжээний сонгодог урлагийн тэмцээнд төгөлдөр хуурын төрлөөр ОХУ-ын хоёр, Солонгосын хоёр, Украины хоёр төгөлдөр хуурч, хийлийн төрлөөр АНУ-ын хоёр мөн ОХУ, Израиль, БНСУ-ын хийлчид, морин хийлээр Арменик, Франц, Беларусь, Герман, Италийн хөгжимчид, гоцлол дууны төрлөөр Монгол, БНСУ, Оросын дуучид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. |