|
Source: Australian Network News, translation provided by BTV Date: 15 November, 2010
Монгол оронд гарч байгаа ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд, тус улсын эрх баригч нам өөрийн нэрнээсээ ХУВЬСГАЛТ гэдэг үгийг авлаа. Тодруулбал, саяхан болсон тус намын 26р их хурал дээр МАХНын гишүүд намынхаа нэрийг 20р зууны эхэн үед байсан МАН болгох шийдвэрийг санал хураалтаар гаргасан байна. Харин үүнтэй холбогдуулан, тус улсын БСШУны сайд Отгонбаяр энэ шийдвэрийг намын гишүүдийн олонхи дэмжсэн.
20р зуунд олон хувьсгал гарсаан. Тэгэхээр ХУВЬСГАЛ гэдэг тухайн үед л тохирч байсан. Одоо чинь бид 21р зуунд амьдарч байна. Бид хувьсгал хийх биш харин энх тайванаар хөгжин дэвших шинэ зорилготой хэмжээн Австралиан Нэтворк Ньюс агентлагийн сэтгүүлчид ярьсан байна. 1921 онд байгуулагдаж байсан МАН бол Монгол орны ууган улс төрийн хүчин бөгөөд Хувьсгалт гэдэг үгийг үүнээс хойш 3 жилийн дараа намын нэрэн дээр нэмсэн гэдэг.
1924 онд Монгол улс коммунист улс болсноо зарлаж, энэ цагаас хойш тасралтгүй 66 жил засгийн эрхийг барьсийм. Гэхдээ 1990 онд коммунист дэглэм нуран унаж, МУ 1992 онд анхны ардчилсан сонгуулиа хийсэн. Гэхдээ энэ бүх хугацаанд МАХН голдуу засгийн эрхийг барьж иржээ.
|