| Д.Дорлигжав: Ч.Сангарагчаа 15 хоногийн турш Э.Амарбатыг тагнасан |
|
|
|
|
Source: Onoodor Date: 29 July, 2010 Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав АТГ-ын дарга Ч.Сангарагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д дахин гаргахаар болжээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. “Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд АТГ-ын удирдлагууд гэмт хэрэгт холбогдсон бол заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгахаар заасан байдаг. Гэмт хэрэгт шалгуулж буй хүнтэй тохиролцоно гэсэн ойлголт байхгүй” гэжээ. Мөн тэрээр: “Ч.Сангарагчаа шаардлагатай бичиг баримтыг нь гаргаж өгөхгүй байх, мөрдөн байцаагчийн дуудсан цагт нь очихгүй байх, компьютерийн хардыг нь сольж, цэвэрлэх гэх зэрэг саад учруулж байгаа юм билээ. Ч.Сангарагчаа Э.Амарбатыг бүхэл бүтэн 15 хоногийн турш Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж тагнаж чагнасан. Мөрдөн байцаалтын явцад энэ ажлыг хийж байсан хүмүүс нь “Удирдлага үүрэг өгсний дагуу хийсэн” гэж тайлбарласан гэв. |