| УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Уул уурхайг шүтвэл манай улс удахгүй элсний орон болно |
|
|
|
|
Source: Zuunii medee Date: 29 July, 2010 “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэлэхдээ: Улс төрийн нам сонгуульд оролцохдоо аль аль нь байгаль орчны чиглэлд шийдвэртэй алхам хийхээ амлаж гарч ирсэн. Хоёулангийнх нь мөрийн хөтөлбөрт алтны жижиг уурхайнуудыг цэгцлэх, ойн сан, усны сав газар ашигт малтмал олборлож байгаа газруудад хяналт тавих, шаардлагатай бол хаах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Харамсалтай нь үүнийг эсэргүүцэгчид бий” гэжээ. Мөн тэрбээр: “манай орны маш олон нуур, цөөрөм, гол горхи ширгэж, зарим нь устаж үгүй болсон. Уул уурхай руу улайрсныхаа хариуд бид байгалиас гэсгээл амсч байгаа юм. Цаг хугацаа өнгөрөх тусам дэлхийн дулаарал, байгаль цаг уурын нөлөө бидний эсрэг чиглэж байгааг анхаарах учиртай. Хуурайшилтаас үүдэлтэй ойн түймэр, цөлжилтийн аюул их байна. Өнөөдөр хэдэн кг алтны төлөө байгалиа сүйтгэж болохгүй, эрүүлээр сэтгэж алсыг хармаар байна” гэв. |