Монголын Бизнесийн Зөвлөл

Тэнгэр санхүүгийн нэгдэл болон ХасБанк, Киргизстаны “Мол Булак Финанс” компани дахь хувьцаагаа худалдлаа PDF Print E-mail

ТэнГэр 2008 оны зургадугаар сард “Мол Булак Финанс”-тай ажиллаж эхэлснээс хойш зээлийн багцын хэмжээ 6 дахин өсч 11 сая АНУ-ын доллар, идэвхтэй зээлдэгчдийн тоо 6.5 дахин өсч 27,600-д хүрсэн төдийгүй цэвэр ашгийн хэмжээ2008 онд 80,000 АНУ-ын доллар байсан бол 2009 онд 3 дахин өсч 290,000 АНУ-ын доллар болж, 20 хувийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан. ТэнГэр-ийн хувьд “Мол Булак Финанс”-тай цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гол нөхцөлүүдийн нэг нь хувьцааны ихэнхийг эзэмших явдал байсан бөгөөд энэ асуудлаар тохиролцоонд хүрээгүй тул талууд удирдлагын санал болгосон хөрөнгө оруулагчид ТэнГэр-ийн хувьцааг худалдахаар шийдвэрлэсэн юм.

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК нь ХасБанк, ХасЛизинг ХХК, ХасСекьюрити ХХК, Хорус Номадик Солюшнс ХХК болон Прайм Даатгал ХХК-ийн хувьцааг эзэмшдэг хөрөнгө оруулалтын компани юм.

Тус компани санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын олон улсын нэгдэл болох зорилгоор бүс нутгийн хэмжээнд өргөжин тэлэх ажлаа 2009 онд Киргизстаны санхүүгийн компанид анхны хөрөнгө оруулалтайй хийснээр эхлүүлсэн бөгөөд одоо Төв Азийн улсууд, ОХУ болон БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна.

ТэнГэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн хувь нийлүүлэгчид нь ИАйТи Капитал Менежмент ХХК, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Мерси Корпс, Голландын Триодос Банк Групп, Люксембургийн Вант Улсын БлюОрчард Хөрөнгө Оруулалтын Сан болон дотоодын зарим төрийн бус байгууллагууд зэрэг дотоод гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг.

 
Таны байршил  : Home Мэдээ Тэнгэр санхүүгийн нэгдэл болон ХасБанк, Киргизстаны “Мол Булак Финанс” компани дахь хувьцаагаа худалдлаа