| ХААН Банк Монгол Улсын “Шилдэг Банк” шагналыг дахин хүртлээ |
|
|
|
|
Source: Onoodor Date: 23 July, 2010 Олон улсын түвшинд шалгаруулалтаа явуулдаг Евромани сэтгүүлээс олгодог “Оны Шилдэг Банк” гэсэн энэхүү нэр хүнд бүхий шагналыг ХААН Банк тав дахь жилдээ дараалан хүртэж байгаа нь энэ юм. Банкны төлөөлөгчид 7-р сарын 15-ны өдөр Хонгконгод зохион байгуулагдсан Шагнал гардуулах ёслолд оролцон шагналаа хүлээн авлаа. Монгол Улсын шилдэг банкаар шалгарсан ХААН Банкны талаар Евромани сэтгүүлийн шинэ дугаарт бичихдээ: “орон нутгийн бие даасан үнэт цаасны компаниуд болон тус зах зээлд оролцогчид ХААН Банкыг хамгийн шилдэг компанийн засаглал, мөн хамгийн сайн тайлан тэнцэлтэй хэмээн хүлээн зөвшөөрдөг. 2009 оны 10 сард нийт хөрөнгө нь 1 их наяд төгрөг хүрсэн Монголын анхны банк болж бүх салбартайгаа нэгэн зэрэг холбогдох онлайн сүлжээнд холбогдсоноороо мөн л салбартаа анхдагч болсон байна. ХААН Банк нь улсдаа хамгийн олон АТМ бүхий сүлжээтэй банк бөгөөд Монгол Улсын санхүү эдийн засгийн хөгжилд хамгийн томоохон хувь нэмэр оруулах банк юм” гэжээ.
|