| С.Батболд: Иргэддээ сар бүр хишиг, хувь хүртээнэ |
|
|
|
|
Source: Ardiin Erkh July 09, 2010 2010 оны наймдугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт сар бүр 10 мянган төгрөгийн хишиг, хувийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар төлөвлөсөн. Мөн 2011 оноос хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн иргэн бүрт 2011 оноос эхлэн сар бүр 21 000 төгрөгөөс доошгүй хэмжээний хишиг, хувь олгох юм. “Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70 мянган төгрөг олгосон. Мөнгийг бөөнөөр олгосон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлага ажиглагдсан юм. Иргэн бүрт өгч байгаа энэ хишиг, хувийг 0-18 насны бүх хүүхэд ч хүртэх юм. Засгийн газар хөгжлийн асуудалд анхаарч иргэдээ өрсөлдөх чадвартай, боловсролтой болгохын зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийг зорьж байна.
|