|
Source: ЗГХМА
Серби улсын зөвлөх доктор, профессор Миомир Никсичийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаарярилцлаа.
Ноён М.Никсич нь МХЕГ, Олон улсын санхүүгийн корпораци хамтран зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал түүнд тавих хяналт” сургалтын хүрээнд уригдаж ирээд байгаа бөгөөд өөрийн улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын туршлагаас хуваалцаж байгаа юм.
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын байгууллага нь нэгдсэн тогтолцоонд шилжээд 10 орчим жил болж байгаа бөгөөд уг тогтолцооны зарчмыг Олон Улсын Санхүүгийн корпораци, Дэлхийн банкны зүгээс идэвхитэй дэмжиж, 2008 оноос хойш төсөл хэрэгжүүлж байгааг Шадар сайд М.Энхболд танилцууллаа. Энэ үндэс суурин дээр түшиглэж лабораторийн нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж байгааг мөн хэлэв.
|
|
|
Source: ЗГХМА
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны хооронд байгуулах “Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжив.
Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсон байна.
“Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн халамж, боловсролын салбарыг шинэчлэхэд чиглэсэн бодлогын 12 арга хэмжээг хэрэгжүүлэн, холбогдох 17 нөхцлийг бүрэн хангасны үндсэн дээр төсвийн алдагдлыг нөхөж, шаардлагатай зардлыг санхүүжүүлэхэд зориулж 1 тэрбум 550 сая иен буюу ойролцоогоор 20 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг хоёр дахь шатанд зарцуулахаар төлөвлөжээ.
Бодлогын арга хэмжээнд ядуу иргэдийг хамгаалах шинэчлэл хийх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс санхүүжүүлэх ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг зорилт багтсан байна.
|
|
Монголын Бизнесийн Зөвлөл Улаанбаатар дахь Амеркийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Худалдааны хэлтэстэй хамтран 2012 оны 4 сарын 6-15ны хооронд АНУ-н Нью Йорк хотод зохион байгуулагдах “Нью Йоркийн олон улсын авто үзэсгэлэн 2012”-т оролцох Монголын бизнес төлөөлөгчдийг бүртгэж эхэллээ.
“Нью Йоркийн олон улсын авто үзэсгэлэн” нь жил бүр Америк төдийгүй дэлхийн төвшинд шинэ санаа, дэвшилтэт технологийг хэрэглэгчдэд түгээдэг уламжлалтай авто салбарын дэлхийн хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг юм. Энэхүү үзэсгэлэн хэрэглэгчдэд АНУ-ын зах зээлд борлуулагдаж буй бүхий л загвар төрлийн авто машиныг нэг дор үзэх боломж олгодогоороо салбартаа тэгрүүлэгч үзэсгэлэн юм.
Нэмэлт мэдээллийг 70114442 эсвэл
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
хаягт хандаж авна уу.
Бүртгэл 2012 оны 2 сарын 21ний 17:00 цагт дуусна.
|
|
Source: ЗГХМА
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сайд нарт хандаж хэлэхдээ “Энэ Засгийн газрыг богино хугацаанд их юм хийгээсэй гэж хүн бүхэн харж, хүлээж байна. Бид хамтдаа бодитой, үр дүнтэй, шуурхай ажилллах ёстой” гэлээ.
Өнөөдрийн хуралдаанаар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмэгдүүлэх хугацааг наашлуулан 2 дугаар сард багтаах төслөө УИХ-д өргөн барихаар болж, газрын тос, хүнсний зарим бүтээгдэхүүн, ялангуяа махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр хийж байгаа ажилтай танилцлаа.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан саналыг судалж хэрэгжүүлэх арга хэмжээ авах болсон байна.
Мөн хуралдаанаар Улсын сайн малчин, улсын тэргүүний фермер, тэргүүний малчдын бүлэг, тэргүүний тариаланч хамт олон, тэргүүний тариаланч нарыг шалгарууллаа.
ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ 2 ДУГААР САРД НЭМЭХ ТУХАЙ ТӨСЛӨӨ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Засгийн газрын хуралдаанаар төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.
Үүнтэй холбогдуулан гишүүдээс гаргасан саналыг тусган төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
|
|
Source: Oxford Business Group
Өнгөрсөн жилийн хувьд Монгол улсын хараахан хөндөгдөөгүй асар их хэмжээний байгалийн эрдэс баялаг нь тухайн засгийн газар эдийн засгаа төрөлжүүлж, дэд бүтэц, ажил эрхлэлт, болон орон сууцжуулалтыг сайжруулах замаар уг урагшлах хөдөлгөөнд дөрөөлөхийг зорьж байгатай зэрэгцээд хөрөнгө оруулалт болон өсөлтийг хурдацтайгаар татах бололцоо байгааг харуулсан жил байлаа. Гэвч энэ 6-р сарын сонгууль хүртэлх бэлтгэл ажлын явцад Ерөнхий сайд С. Батболдын засгийн газар улсынхаа байгалийн нөөцийг хамгаалах тал дээр улс төрийн дарамтанд орж болзошгүй юм.
10 дугаар сард Монголын Үндэсний Статистикийн Газар (ҮСГ) 2011 оны гуравдугаар улиралд ДНБ 16.7% -иар өслөө хэмээн мэдээлсэн нь жилийн дундаж үзүүлэлт 2010 оны 7%-ийн өсөлтөөс илүү гарах байх гэсэн таамагтай нийцэж байна. Хэдий тийм боловч, 2012 оны эцсээр эсвэл 2013 оны эхээр үйлдвэрлэл эхлэх үед, Оюу Толгойн зэс, алтны уурхай дангаараа Монгол улсын эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлж, ДНБ-нийг 25% эсвэл түүнээс ч илүү нэмэгдүүлэх болно гэж тооцоолж байна.
|
|
|
Дараагийн хуудас дахь мэдээнүүд:
|
|
|
Хуудас: 1 :: нийт: 42 |