| Концессийн тухай хууль |
|
|
|
|
/Эцсийн найруулга/ 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессын гэрээгээр хөрөнгө оруулагчид олгох уралдаант шалгаруулалт явуулах, концессын гэрээ, түүнийг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Концессын тухай хууль тогтоомж 2.1.Концессын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль2, Засгийн газрын тухай3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай4, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль5 болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 2.3.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 74 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчийг концессын гэрээгээр эзэмшүүлэх, ашиглуулах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцаа энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. 2.4.Энэ хуульд заасан журмын дагуу эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь шилжсэн, шинээр бий болсон эд хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид авах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг Төрийн болон орон 1 Монгол Улсын үндсэн хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Иргэний хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 3 Засгийн газрын тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 3 дугаарт нийтлэгдсэн. 4 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн. 5 Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 4-5 дугаарт нийтлэгдсэн. нутгийн өмчийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай6 хуулиар тус тус зохицуулна. 2.5. Концессын зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг бол тухайн газрыг Газрын тухай7, Газрын хэвлийн тухай8, Газрын төлбөрийн тухай9 хуульд заасан журмын дагуу эзэмшүүлж, ашиглуулна. 3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.”концесс” гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг; 3.1.2.“концессын зүйл” гэж энэ хуулийн 10.1, 10.2-т заасан жагсаалтад орсон зүйлийг; 3.1.3.“концессын гэрээ” гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг; 3.1.4.”концесс эзэмшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу концесс авсан Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг; 3.1.5.“концессыг санхүүжүүлэгч” гэж концесс эзэмшигчийн үйл ажиллагаанд зориулан зээл олгох, баталгаа гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн этгээдийг; 3.1.6.“зохицуулах байгууллага” гэж концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах, мөрдүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг; 3.1.7.”эрх бүхий этгээд” гэж төрийн өмчийн концессын зүйлийн хувьд төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг, орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг даргыг. 4 дүгээр зүйл.Концессын төрөл 4.1.Концесс нь дараахь төрөлтэй байж болно: 6 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 25 дугаарт нийтлэгдсэн. 7 Газрын тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 8 Газрын хэвлийн тухай хууль- ХЗТЭС –ийн 1988 оны 11 дугаарт нийтлэгдсэн. 9 Газрын төлбөрийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 5 дугаарт нийтлэгдсэн. 4.1.1.“Барих-ашиглах-шилжүүлэх”– концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; 4.1.2.“Барих-шилжүүлэх” - концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; 4.1.3.“Барих-өмчлөх-ашиглах” - концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөн, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх; 4.1.4.“Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх” – концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд өмчлөн ашиглаж, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; 4.1.5.“Барих-түрээслэх-шилжүүлэх - концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдэд санхүүгийн түрээсээр эзэмшүүлэх, түрээсийн хугацаа дуусгавар болоход төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; 4.1.6.“Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах” - концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд ашиглан, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх; 4.1.7.“Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” - концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэчлэн сайжруулж гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээнд заасан нөхцөлөөр концессын зүйлийг шинэчлэн сайжруулсан зүйлийн хамт төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх. 4.2.Тухайн концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний онцлогоос шалтгаалан энэ хуулийн 4.1-д зааснаас бусад концессын төрөл байж болно. ...
Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү. |