| Хувь хүний орлогын албан татварын тухай хууль |
|
|
|
|
/шинэчилсэн найруулга/ 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Ерөнхий зүйл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Хууль тогтоомж 2.1.Хувь хүний орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчээс бусад хувь хүний орлогод албан татвар ногдуулах харилцааг энэ хуулиар зохицуулна. 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1.“гадаад улсадолсон орлого” гэж албан татвар төлөгчийн гадаад улсад хөдөлмөр эрхлэх, үйл ажиллагаа явуулах, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, эрх өмчлөх, эзэмших, ашиглах, шилжүүлэх, худалдах замаар олсон орлогыг; 4.1.2.“малчин өрх” гэж хувийнхаа өмчийн малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг; 4.1.3.“мал бүхий этгээд” гэж энэ хуулийн 4.1.2-т зааснаас бусад мал өмчилж байгаа хувь хүнийг; 4.1.4.“суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг. ХОЁРДУГААР БҮЛЭГ Албан татвар төлөгч 5 дугаар зүйл. Албан татвар төлөгч 5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна. 5.2.Энэ хуулийн 5.1-д заасан албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга оршин суугч болон Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэж ангилна. 6 дугаар зүйл. Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч 6.1. Дараахь хувь хүнийг Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж үзнэ: 6.1.1.Монгол Улсад оршин суух байртай; 6.1.2.тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан; 6.1.3.гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч. 6.2. Энэ хуулийн 6.1.2-т заасан хугацааг Монгол Улсын хилээр орсон өдрөөс хуанлийн хоногоор тоолох бөгөөд олон удаа орж гарсан тохиолдолд албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хоногийн нийлбэрээр тодорхойлно. 1 Татварын ерөнхий хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 1 дүгээрт нийтлэгдсэн. 6.3. Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүд нь Монгол Улсад оршин суугчид хамаарахгүй.
... Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү. |