Монголын Бизнесийн Зөвлөл

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль PDF Print E-mail

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, түүнд хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомж

2.1.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагчийг татан буулгахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэхүү хуульд хэрэглэсэн дараахь нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хөрөнгө” гэж зээл, түрээс болон санхүүгийн түрээсийн гэрээ, өрийн бичгээс үүсэх шаардах эрх, зээлийн карт олгогчийн авлага зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслийг;

3.1.2.“үүрэг гүйцэтгэгч” гэж гэрээнд заасны дагуу хөрөнгөтэй холбоотой мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн этгээдийг;

3.1.3.“хөрөнгө оруулагч” гэж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас өмчлөгч, түүний өв, эсхүл эрх залгамжлагчийг;

3.1.4.“хугацаа хэтэрсэн хөрөнгө” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон журамд заасны дагуу “хугацаа хэтэрсэн” болон “чанаргүй” ангилалд орсон хөрөнгийг;

3.1.5.”худалдагч” гэж анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс хөрөнгө шилжүүлэн авч, тусгай зориулалтын компанид худалдаж байгаа анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс бусад иргэн, хуулийн этгээдийг.

...

Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ ХУУЛЬ

 
Таны байршил  : Home Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай