| Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль |
|
|
|
|
1993 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суух журам, тэдний эрх, үүргийг тогтоож, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ 1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Гадаадын иргэн Гадаад улсын харьяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны нотолгоотой хүнийг гадаадын иргэн гэнэ. 4 дүгээр зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн хамаарах этгээд Энэ хуулийн заалт нь Монгол Улсад зорчигч, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөгч, түр буюу удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харъяалалгүй хүн /цаашид энэ хуульд "гадаадын иргэн" гэх/-д хамаарна. 5 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтнуудын дипломат эрх ямба, дархан эрх Энэ хуулийн заалт нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тогтоосон гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудын дипломат эрх ямба, дархан эрхийг хөндөхгүй. 6 дугаар зүйл.Улс төрийн орогнол 1. Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд тус улсад оршин суух эрх олгож төрийн ивээлд авч болно. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гадаадын иргэнд тус улсад оршин суух эрх олгох тухай асуудлыг Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албаны саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ. 7 дугаар зүйл.Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх байгууллага 1. Гадаадын иргэн, харьяат, цагаачлалын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба /цаашид "Алба" гэх/ хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллана. 2. Албаны зохион байгуулалтын бүтэц, дүрмийг Засгийн газар батална. /2000 оны 12 дугаар сарын 7- ны хуулийн өөрчлөлтийг тусгав/ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Нийтлэгдсэн:"Төрийн мэдээлэл" сэтгүүл, 1994 он, Дугаар 2 ... Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү. |