Монголын Бизнесийн Зөвлөл

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай монгол улсын хууль PDF Print E-mail

1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж

1. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

1. "Гадаадын хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж байгуулах, эсхүл Монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас Монгол Улсад оруулж буй эд хөрөнгийн болон оюуны үнэт зүйлсийг хэлнэ.

2. "Гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг хэлнэ.

3. "Монголын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж буй монголын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг хэлнэ.

4.”хөрөнгө оруулалтын гэрээ” гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах тухай, маркетинг, менежмент, санхүүгийн түрээс (лизинг)- ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх хэлцлийг хэлнэ;

5.”нэг цэгийн үйлчилгээ” гэж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбар бүртгүүлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лицензи, гэрчилгээ авах, дүгнэлт, үнэлгээ хийлгэх тухай өргөдөл, холбогдох баримт бичгийг нэг дор хүлээн авч, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх иж бүрэн үйлчилгээг. /4, 5 дахь хэсгийг 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулалт хийх хүрээ

1. Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээс бусад хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт хийж болно.

2. Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосноос бусад нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалт хийж болно.

5 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын төрөл

Гадаадын хөрөнгө оруулагч дараахь төрлийн хөрөнгө оруулалт хийж болно:

1/ чөлөөтэй хөрвөх валют, хөрөнгө оруулалтын үр дүнд төгрөгөөр олсон орлого;

2/ хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх;

3/ оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх.

...

Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 
Таны байршил  : Home Гадаадын хөрөнгө оруулалтын тухай монгол улсын хууль