| Даргын мэндчилгээ |
|
|
|
|
2011 оны 5 сар Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүд, дэмжигчид ээ,
Улсдаа тэргүүлэгч бизнесийн төлөөлөх байгууллагуудын нэг болох Монголын Бизнесийн Зөвлөлөөс та бүхэнтэй мэндчилж байна. МБЗ-ийн гол зорилго нь худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, хөгжүүлэх явдал бөгөөд гишүүдийнхээ эрх ашгийн төлөө зөвлөгөө өгөхөд оршино. Монгол улс нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн хайгуул, олборлолт зэрэг салбаруудад өндөр амжилт гаргах ирээдүйтэй орон билээ.
МБЗ нь гишүүдийн хооронд харилцаа холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх замаар худалдаа, бизнесийн холбоо харилцааг үүсгэдэг. МБЗ-ийн гишүүд сар бүрийн уулзалт, тодорхой чиглэсэн арга хэмжээнүүдэд оролцож, МБЗ-ийн ажлын хэсгүүдэд хамрагдахаас гадна Монгол улсын талаар хамгийн сайн мэдээний тоймыг долоо хоног бүр хүлээн авдаг болно. Сар бүрийн бүх гишүүдийн уулзалтанд өөрийн салбарын тухай өргөн мэдлэгтэй онцлох илтгэгчид оролцож туршлагаасаа гишүүдтэй хуваалцдаг юм.
Манай байгууллага нь МҮУУА, Евромани, Бийкон, Террапин, Хойд Америк – Монгол Бизнес Зөвлөл, Гадаад Хэргийн яам/Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Экспорта, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Коалтранс, ПраймИнфо, Компанийн засаглалын хөгжлийн төв, Ерөнхийлөгчийн тамгын газар мөн Америк, Австрали, Канадын элчин сайдын яам зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар олон хурал, зөвлөгөөнүүдэд ивээн тэтгэгч, түнш, хамтран зохион байгуулагчаар оролцсон.
Үүнээс тухайлбал, Лондонд болсон Монгол-Европын хөрөнгө оруулагчдын хурал, Хонг-Конгд зохиогдсон Азийн эдийн засгийн чуулга уулзалт, Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын хурал Сидней, Компанийн засаглалын форум “Дисковер Монгол 2010, 2011”, “ Металс Монгол 2011” Монголын уул уурхай, металлургын салбарт хөрөнгө оруулагчдын хурал, “Эрсдэлийн Менежементийн Удирдлага 2011” Уул уурхайн конференци ба Хойд америк- Монгол Бизнесийн Зөвлөлийн 2010, 2011 оны Хөрөнгө Оруулагчдын Форум, Коал-Монгол 2011, Монголын Худалдаа ба Санхүүгийн үйлчилгээний хурал, МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон Өрсөлдөх Чадвар ба Компанийн Нийгмийн Хариуцлага сэдэвт хурал, АНУ-ын нийслэлд зохиогдсон Олон Улсын Худалдааны Эрх үзэсгэлэн яармаг, Мэлбурн, Чикаго хотуудад болсон үзэсгэлэн, Ванкувер хотноо болсон “Монголын уул уурхай- Боломж ба Сорилтууд” семинар, Үндэсний Техникийн үзэсгэлэн ЛасВегас, “И-Коммерс 2011” үзэсгэлэн-бизнес аялал зэргийг дурьдаж болох юм.
МБЗ нь элчин сайдын яам, ТББ, тусгай сонирхолын бүлэглэл, нийгэмлэг болон Монгол улсын төрийн байгууллагуудтай сайн түншийн харилцаатай билээ. Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциаци болон Хөрөнгө Оруулалтын Орчныг Сайжруулах, Хувийн Хэвшлийг Хөгжүүлэх Зөвлөлдөх Зөвлөлтэй онцгой харилцаатай байдаг ба тогтмол хуваарийн дагуу зохион байгуулагддаг хурлуудад оролцож гишүүдийнхээ эрх ашигтай холбоотой санал бодлыг танилцуулан холбогдох түвшинд шийдвэрлүүлэн ажиллаж ирлээ.
Монгол улсын эдийн засаг, соёл, нийгмийн хөгжил нь олон салбарт бизнес эрхлэх боломжуудыг нээж байна. МБЗ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор бизнес эрхлэгчид мэдээлэл авч, бизнес эрхлэх боломжуудыг нээх, шинэ бизнес, хөрөнгө оруулалтын харилцаа холбоог үүсгэх боломжтой. Та бүхнийг манай шинэчлэгдээд удаагүй байгаа вебсайтад зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.
Хэрэв та манай гишүүн болж амжаагүй бол таныг манай гишүүн болж Монгол улсад өөр бизнесийн төлөөллийн байгууллагаас авч чадахгүй олон төрлийн үйлчилгээг авахыг зөвлөж байна.
Бид бүх гишүүдээсээ МБЗ-ийн цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах санал бодол, дэмжлэгийг үргэлж баяртайгаар хүлээн авах болно. Нөр хичээнгүй хөдөлмөр гарган ажилладаг зөвлөлийн дэргэдэх ажлын хэсгүүд, Захиргааны ажилтнууд болон мэдээж бүх гишүүддээ талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
Лоренц Мелчерс
Дарга |