|
МБЗ өргөжиж, шинэ гарц нээгдэж байна Лий Кэмбелл Монгол Мессенжер (Mongol Messenger), 2007 оны 12 сарын 12
Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) байгуулагдаад удаагүй байгаа боловч Монголын бизнесийн салбарт шийдвэр гаргах төвшний дээд хэмжээний зөвлөгөө өгдөг байгууллага болох хандлагатай байна.
МБЗ-ийн олон талт үйл ажиллагааны нэг чиглэл болох төрийн бодлогод нөлөөлөх ажил бизнесийн салбарынханд шинэ гарц нээснээс гадна уул уурхай гэх мэт олон салбарт анхаарлаа хандуулан ажиллаж, гишүүн элчин сайдын яамдуудаас сүүлийн үеийн мэдээ авч, нийгмийн даатгал, татвар, уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ болон гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Монгол улсын төр засагт зөвлөгөө өгөх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхлээд байна.
Улаанбаатар хот дахь Нээлттэй Нийгэм Форумын байранд 12 сарын 10нд болсон 2007 оны хамгийн сүүлчийн хуралд олон салбарын төлөөлөгч, дэмжигчид хүрэлцэн ирсэн.
Уг хуралд 50 гаруй гишүүд, дэмжигчид ирсэн бөгөөд УИХ-н гишүүн, Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Ц. Мөнх-Оргил шинээр томилогдсон Ерөнхий сайд С. Баярын 2008 оны УИХ-н сонгууль болон бизнес, хөрөнгө оруулалтын ойрын хугацааны төлөвлөгөөний тухай танилцуулга хийлээ.
БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Парк Жин Хо, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Марк Минтон нар тус тусын улс орны Монгол улстай харилцаж байгаа харилцааны талаар сүүлийн үеийн мэдээг хуралд оролцогсдод мэдээлэв.
МҮУУА-ийн ерөнхийлөгч До. Ганболд, түүний зөвлөх хатагтай Содонтогос Монгол улсад хэрэгжиж байгаа “Хариуцлагатай уул уурхай” бодлогын талаар МҮУУА зохион байгуулж буй үйл ажиллагаагаа танилцуулсан. Ийнхүү МҮУУА сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл танилцуулж байхаар болсон нь МБЗ ба МҮУУА-ийн хоорондын мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх хамтын ажиллагааны эхлэл болж байгаа юм. МБЗ-ийн сар бүр зохион байгуулагддаг хурал дээр МҮУУА уул уурхай, ашигт малтмалын салбарын сүүлийн үеийн мэдээг МБЗ-ийн гишүүдэд тайлагнаж байх болно. МБЗ-н Татварын ажлын хэсэг МҮХАҮТ ба МАОЭНХ-той хамтран УИХ өргөн баригдаад байгаа Нийгмийн даатгалын хуулинд оруулах өөрчлөлтөнд маш чухал санал оруулсан тухайгаа нийт хуралд ирэгсдэд мэдээлсэн.
Үүнээс гадна МБЗ-ийн Хууль Зүйн Хороо ХАМБЗ-тэй хамтран Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд орох нэмэлт, өөрчлөлтийн асуудалд өөрсдийн саналаа оруулахаар ажиллаж байна байна.
Айвенхоу Майнз Компанийн Байгууллагын Харилцаа&Нийгмийн Хариуцлагын газрын дэд дарга Т. Лэйтон Крофт Монгол улсын хөгжиж буй бизнесийн орчинд хамтран ажиллах нь маш зөв гэлээ. Тэрээр эдгээр хамтын ажиллагаа нь уул уурхай, бизнесийн салбарын хөгжлийн тогтвортой, ил тод байдал, хариуцлага тооцох шинэ хууль батлах болон одоо хэрэгжиж буй хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа өнөө үед цагаа олсон ажил гэжээ. Мөн “МБЗ-ийн холбоотой байдал, үр дүнтэй ажил нь түүнийг бүрдүүлэгч гишүүд, тэдгээрийн сонирхол болон МБЗ-ийн ерөнхий зорилго болох Монгол улсын бизнесийн бүх салбарын үйл ажиллагааг сайжруулахад оруулж буй гишүүдийн хувь нэмэр, сүлжээгээр тодорхойлогддог” гэжээ. Мөн “МБЗ МҮУУА-тай мэдээлэл солилцоо, зөвлөгөө өгөх хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд тогтвортой, ил тод байдал, хариуцлага гэх мэт үнэт зүйл, зорилго нэгтэй байгууллагуудтай хамтран ажилласнаар МБЗ Монголын хувийн хэвшлийн салбарт хамтын зөвлөгөө өгч, шинэчлэлд чиглэсэн хөдөлгөөнийг өргөжүүлж, бэхжүүлж байна. Энэ нь Монгол улсад уул уурхай хайгуулын, салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын бөгөөд гадны компаниудын хувьд өнөө цагт маш чухал асуудал билээ.
МБЗ-ийн амжилт бол стратеги төлөвлөлтийн үр дүн бөгөөд гишүүдийн тоо байнга нэмэгдэж байгаа явдал нь эрүүл үйл ажиллагаатай гэдгийг илтгэж байгаа хэрэг биз ээ.
МБЗ-ийн гүйцэтгэх захирал ноён Жим Двайер: “Өнгөрсөн 9 сард байгуулагдсанаас хойших хамгийн том амжилт бол гишүүдийн хурдан өсөлт юм. Манай гишүүнчлэл Монголын болон олон улсын бизнесийн бүхий л салбарын нэр хүндтэй байгууллагуудаас бүрддэг. Зөвлөлийн хүндэт гишүүдээр Их Британи, Япон, ХБНГУ, БНСУ, АНУ гэсэн 5 элчин сайдын яамд болон Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк гэсэн 4 олон улсын донор байгууллага байдаг.
Дэлхийн 4 шилдэг санхүүгийн байгууллагын нэг PricewaterhouseCoopers; Монголын шилдэг олон улсын хуулийн байгууллагууд болох Lynch & Mahoney, Lehman, Lee & Xu; дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох BHP Billiton, Rio Tinto, Vale; Монголын шилдэг компаниуд болох Ньюком, Гацуурт, Мобиком, Таван Богд, Эзнис Эйрвейз, Монголиан Стар Мелчерс; Монголын шилдэг 2 банк Хаан Бaнк, Худалдаа Хөгжлийн Банк; Монголын тэргүүлэх улс төр, бизнес судалгааны сан Сант Марал Сан; үндэстэн дамнасан банкууд болох ING, Deutsche Bank; олон улсын тэргүүлэх ТББ болох Азийн Сан, EPRC-Chemonics; боловсролын салбараас Улаанбаатарын олон улсын сургууль, Америкийн Монгол Судлалын Төв, Сантис гэсэн маш олон салбарыг хамарсан гишүүдтэй.
Ноён Двайер “Манай гишүүдийн тоо цаашид улам өсч 2008 оны 2 сар гэхэд 70 эсвэл түүнээс ч илүү гарч магадгүй гэж бодож байна” гэжээ. Гишүүдийн олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нь МБЗ-ийг Монголын төр, УИХ, яамдуудад бизнес зөвлөгөө өгөх ажлыг улам бэхжүүлж байна.
МБЗ-ийн ТУЗ-ийн даргаар Хаан банкны гүйцэтгэх захирал Питер Морроу, гүйцэтгэх захиралаар ноён Двайер гэх мэт Монголын бизнесийн орчны ажлын туршлагатай хүмүүс ажиллаж байна.
Зөвлөлийн ТУЗ-н гишүүдийн бүрэлдэхүүнд Рио Тинто Монголиа компаний гүйцэтгэх захирал Андрью Катбертсон, Лийман, Ли & Шу компанийн гүйцэтгэх захирал Дебора Дэйвис, Ньюком Группын гүйцэтгэх захирал Алэйн Фонтэйн, BHP Billiton-ны Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Питер Лиман, Таван Богд Группын дэд ерөнхийлөгч Д. Хулан, QGX-н гүйцэтгэх захирал Ханна Баденах болон Айвенхоу Майнз Монголиа компанийн Байгууллагын Харилцаа&Нийгмийн Хариуцлагын газрын дэд дарга Т. Лэйтон Крофт багтдаг.
Ноён Двайер гүйцэтгэдэг олон ажлаас дурьдвал, мэдээний редактортой хамтран Монгол улсын бизнес, эдийн засаг, улс төрийн үйл явдлын тоймыг агуулдаг МБЗ-ийн долоо хоног бүр гардаг мэдээний тойм; вэбмастертай хамтран МБЗ интернэт хуудсыг шинэчлэх ажлыг хариуцдаг.
МБЗ нь ХАМБЗ-н харъяа, бие даасан ТББ бөгөөд татвар, хөрөнгө оруулалт, хууль дүрэм, ажил олголт, байгаль орчин гэх мэт салбаруудад мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой. Мөн Монгол улсад хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудад итгэл төрүүлэх зорилготой.
МБЗ Хаан Банкны төв байр, Сөүлийн гудамжид байрладаг. Утас/Факс: 976-11-332345 МБЗ-н интернэт хуудас дээр МБЗ-н зорилго, мэдээний тоймын архив, үйл явдлын хуанли болон зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц, гишүүдийн нэрсийн жагсаалт гэсэн мэдээлэллийг байршлуулсан болно. Гишүүнээр элсэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bcmongolia.org хаягаар үзнэ үү. |