Монголын Бизнесийн Зөвлөл

Байгаль орчныг хамгаалах тухай хууль PDF Print E-mail

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж

1. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Хуулиар хамгаалах объект, түүнтэй холбогдсон нэр томъёо

1. Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ:

1/ газар, түүний хөрс;

2/ газрын хэвлий, түүний баялаг;

З/ ус;

4/ ургамал;

5/ амьтан;

6/ агаар.

2. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/ "байгаль орчин" гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг МонголУлсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;

2/ "ус" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна;

З/ "ургамал" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийндээд, доод ургамал хамаарна;

4/ "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна;

5/ "агаар" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч хамаарна;

6/ "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна.

7/ “байгаль орчныг хамгаалах” гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна; /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

8/ ”байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөл” гэдэгт /цаашид “нөхөрлөл” гэх/ иргэд тухайн нутаг дэвсгэртээ байгаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, гэрээгээр зохистой ашиглах, эзэмших зорилгоор Иргэний хуулийн 81.1-д заасны дагуу зохион байгуулагдаж, энэ хуульд зааснаар гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллага хамаарна; /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/ “байгаль орчны мэдээллийн сан” /цаашид “мэдээллийн сан” гэх/ гэж байгаль орчны өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, баяжуулах, өөрчлөх, шинэчлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааг хангах мэдээллийн технологийн иж бүрдлийг; /Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

10/ “мета мэдээлэл” гэж мэдээний эх сурвалж, хариуцах этгээд, формат, масштаб, чанар, хамрах хүрээ, хугацаа, ашиглалт зэрэг өгөгдлийн талаархи мэдээллийн багцыг. /Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31- ний өдрийн хуулиар нэмсэн/

З. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан объект, тэдгээрийн баялгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

...

Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү.

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

 
Таны байршил  : Home Байгаль орчныг хамгаалах тухай хууль