Монголын Бизнесийн Зөвлөл

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль PDF Print E-mail

1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцэл алдагдахаас сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, төслийг хэрэгжүүлэх эсэх 1 талаар шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж

2.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

3.1.2. “төсөл” гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг;

3.1.3. “төсөл хэрэгжүүлэгч” гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг;

3.1.4. “ослын үнэлгээ” гэж төслийг хэрэгжүүлэх явцад байгалийн гэнэтийн үзэгдэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй ослоос сэргийлэх, ослын үр дагаврыг тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

3.1.5. “үнэлгээний шинжилгээ” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/;

3.1.6.”шинжээч” гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.7. “үнэлгээний мэргэжилтэн” гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаанд тодорхой чиглэлээр оролцон судалгаа хийх, үнэлгээ, үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийг /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/;

3.1.8. ”төсөл захиалагч” гэж тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээдийг /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/.

ХОЁРДУГААР БҮЛЭГ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

4 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ

4.1. Шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Нийтлэгдсэн:"Төрийн мэдээлэл”, 19… он, Дугаар …, Хуудас … дугаар тал

4.2. Байгальорчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.

...

Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү.

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

 
Таны байршил  : Home Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль